Орост 2022 онд ядуусын тоо эрс нэмэгджээ

Оросын улсын статистикийн Росстат байгууллагын мэдээлснээр, өнөөдөр Оросын долоон оршин суугч тутмын нэг нь амьжиргааны доод төвшинд амьдарч байгаа гэнэ. Энэ нь өнгөрсөн оны сүүл үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт гэж Регнум агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2022 оны эхний улиралд амьжиргааны доод төвшнөөс доогуур орлоготой оросуудын тоо 20,9 саяд хүрсэн гэж зургадугаар сарын 14-нд гаргасан Росстатын тайланд өгүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны сүүл үетэй харьцуулахад 69 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд тухайн үед нийт 144,1 сая хүн амаас амжиргааны төвшнөөс доогуур орлоготой 12,4 сая хүн байгаа гэсэн судалгаа гарч байсан аж.
Ядуурлын төвшин нэмэгдэх болсон гол шалтгаан нь инфляци 11,54 хувьд хүрсэнтэй холбоотой гэнэ. 2021 оны сүүлийн улиралд нэрлэсэн цалин 62 828 (монгол мөнгөөр 2,8 сая төгрөг) байсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар энэ цалин дөрвөн хувиар буурч, 60 101 рубль болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ