Зеленский: Дайн дуусгах талаар Путинтэй хэзээ ч хэлэлцээ хийхэд бэлэн

Дайн дуусгах, Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргүүдийг гаргах талаар зуучлагчтай болон зуучгүйгээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэдийд ч хэлэлцэхэд бэлэн гэж Зеленский мэдэгджээ. Тэрбээр Данийн хэвлэлийнхэнд зориулсан цахим хэвлэлийн хурлын үеэр ийнхүү мэдэгдсэнийг "Украины үнэн" сонин дамжуулсан байна.
"Орос улс хэвлэлээр дайн дуусгах талаар ярьж байгаа, бит итгэхгүй байна. Гэхдээ Орос улс дайн дуусгахыг хүсэж л байгаа бол тэд хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Украингүйгээр хэлэлцэнэ гэж байхгүй. Тиймээс шууд хэлэлцээр болох ёстой. Зуучтай эсвэл зуучлагчгүйгээр хэлэлцэж болно. Надад хамаагүй. ОХУ дайн дуусгахад бэлэн байгаа л бол би хэлцэлд бэлэн" хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
Түүнчлэн, "ОХУ-ын иргэд болон цэргийнхний өмнөөс бүгдийг шийддэг нэг л хүн Орост байдаг, тэр нь Путин, тэрбээр ОЛросын арми зогсох эсэхийг шийднэ" хэмээн онцолсон байна.
Энд дуулгахад, сөргөлдөгч талууд хоёрдугаар сарын 28-ны өдөр анхлан хэлэлцэж, улмаар хамгийн сүүлд гуравдугаар сард Туркэд хэлэлцээ хийснээс хойш дахиж биечлэн уулзаагүй юм. Хоёр тал хэлэлцээ зогсонги байдалд орсонд нэгнээ буруутгадаг. Украины Ерөнхийлөгч Зеленский Оросын төрийн тэргүүнтэй шууд хэлэлцээ хийхэд бэлэн гэж удаа дараа мэдэгддэг ч Оросын талаас ямар нэг шийдвэртэй алхам хийгээгүй л байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ