Халдварын голомт болсон Бээжингийн цэнгээний газрын эздийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ
2022-06-15

БНХАУ "тэг ковид" бодлого баримталж, коронавирусийн халдварын тохиолдол хүн амтай нь харьцуулахад тун цөөн илэрсэн ч хатуу хязгаарлалт, хөл хорио тавьсаар байгаа юм. Түүнчлэн хязгаарлалтын журам зөрчсөн хувь хүн, албан байгууллагыг хариуцлагад татаж байгаа. Тиймдээ ч Бээжинд халдварын голомт бүртгэгдсэн цэнгээний газрын эздийг хариуцлагад татахаар болжээ. 

 

Синхуа агентлагийн мэдээлснээр, зургадугаар сарын 9-14-ний хооронд Бээжингийн "Тяньтан" цэнгээний газартай холбоотой коронавирусийн алдварын тохиолдол 287 бүртгэгдсэн байна. Энэ газар халдварын голомт болсон шалтгаан нь 14 хоногийн хугацаанд PCR шинжилгээ өгөөгүй үйлчлүүлэгч цэнгээний газраар үйлчлүүлсэнтэй холбоотой гэж албаныхан үзэж байгаа аж. 

 

Тиймээс цэнгээний газрын эздийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд тэднийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд саад учруулсан хэмээн буруутгаж байгаа юм байна. Мөн энэ газрын тусгай зөвшөөрлийг хураажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин