Эрчим хүчний том төслүүд гараанаас гарчээ
2022-06-15 13:56

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Шинэ Сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулжээ. Тэрбээр энэ талаар мэдээлэл өглөө. 

 

 

Тус бодлогын хүрээнд эрчим хүчний салбар таван зорилт дэвшүүлж, 23 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

 

-10 аймагт дулааны станц барина. Одоогоор долоон аймгийн дулааны станцын барилга угсралтын ажил эхлээд байна.

 

-Сэргээгдэх эрчим хүчний бага, дунд шатны таван эх үүсвэрийг баруун бүсэд байгуулахаар барилгын ажил эхэллээ. 

 

-Ховд аймгийн Мянгад суманд баригдах Нарны 10 мвт-ын эх үүсвэрийн барилга угсралтын ажил дуусах шатандаа орсон байна. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний хүчин чадал 10 мвт-ын ногоон эрчим хүчээр нэмэгдэнэ.

 

-Энэ долоо хоногт Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн төслийг эхлүүлж, маргааш нээлтийг нь хийнэ.

 

-Улаанбаатар хотын Сонгино дэд станцыг түшиглэн 200 мвт цагийн багтаамжтай баттерей цэнэгт хураагуурын барилга угсралтын ажлыг энэ 06 дугаар сард багтаан эхлүүлэхээр бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.

 

-Тавантолгой ДЦС-ын тендер хоёр дахь удаагаа зарлагдаж, хоёр компани материалаа ирүүлжээ. Хугацаа маргаашаар дуусгавар болж, тендер нээж, үнэлгээний ажил эхэлнэ.

 

-Багануурын ДЦС-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж байна. Концесс эзэмшигчид энэ онд багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлэхээ мэдэгдсэн байна.

 

-Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэж, 300 мвт-ын хүчин чадалтай ДЦС-ыг хувийн хэвшилтэй хамтран барьж, ашиглалтад оруулна. Ирэх 07 дугаар сарын 15-нд энэ станцын барилга угсралтын ажлын нээлтийг хийнэ.

 

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нүүлгэн шилжүүлэлтийн бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. УЦС-ын нөлөөллийн бүсэд 271 өрхийн 1210 иргэн бий. Иргэн бүрт 15 100 000 төгрөгийн нөхөн олговор олгоно. Хятадын талд зээлийн тусгайлсан хэлэлцээрийг Төрийн зөвлөлийн хуралд оруулахаар бэлтгэж байна.

 

-Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээг өргөтгөх, засаг захиргааны 11 нэгжийн цахилгаан хангамжийг сүлжээг ухаалаг болгох төслүүд 70-90 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
усгүй байж уцс аар юугаа хийх гээд байгаа малууд вэ ядаж өвөл хөлдчихнө хахаха
2022-06-27
Уншигч:
Нөгөө 4 сард нээлт хийнэ гээд байсан Эрдэнэбүрэнгийн УЦС юу болсон бэ.амныхаа зоргоор ажил хийсэн болдогоо болиоч.ажил хийнэ гэдэг чинь урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангаж байж ярьж хийдэг юм.худлаа хуцаа больж үз
2022-06-16
усгүй байж уцс аар юугаа хийх гээд байгаа малууд вэ ядаж өвөл хөлдчихнө хахаха
бусад улс нар салхины станц байгуулаад байхад монголчууд хажууд нь арай дэндүү хөгжилгүй юмаа
2022-06-16
Төсөл, хөтөлбөр гд байхаар хийгээч.:
Төсөл хөтөлбөр гд 20 жил ярьлаа. Шууд хийгээч. Хувийн компаниудаар хийлгэхгүй. Өөрсдөө бас хахуул нэхээд хийлгэхгүй байсаар Одоо тоггүй дампуурах гд байдаг. Гаднаас доллараар тог аваад сүйрч бнаа. Дампуу улс даа.
2022-06-16
Хужаагаас зээл авч болохгүй.Улам өрийн хавханд оруулах гээд зүтгээд байх новшнууд юмаа.
2022-06-15