"Улаанбаатар их дуулга"-д оросууд оролцвол дэлхийн аварга бүх цолоосоо татгалзана
2022-06-15

 

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу халдсанаас хойш дайн дэгдэж, гурван сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ дайны улмаас барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавьсны дээр ОХУ-ын урлагийнхан, тамирчид ч олон улсын тэмцээнд оролцох боломжгүй болоод байгаа юм. 

 

Харин Монголд болох "Улаанбаатар их дуулга" тэмцээнд Орос, Беларусийн тамирчдыг хөндлөнгийн туган дор оролцохыг зөвшөөрсөн нь олон улсад ихээхэн шуугиан тариад байна. Ийнхүү оросууд оролцохоор болсон тул Украинаас нэг ч жүдочин энэ тэмцээнд оролцохооргүй болжээ. Ийм албан ёсны шийдвэрийг Украины Жүдогийн холбоо гаргажээ. 

 

"Украины үнэн" сонины мэдээлснээр, Украины Жүдогийн холбооны Ерөнхийлөгч Михаил Кошляк Олон улсын Жүдогийн холбоонд албан захидал илгээсэн байна. Энэ захидалд ОХУ болон Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргах хүртэл Украины Жүдогийн холбоо олон улсын бүхий л тэмцээн, арга хэмжээнд оролцохоос татгалзаж байгаагаа илэрхийлжээ.

 

Энд дуулгахад, энэ оны хоёрдугаар сарын сүүлээр Олон улсын олимпын хороо бүхий л Олонт улсын холбоонд хандан Орос, Беларусийн тамирчдыг аливаа тэмцээн уралдаанд оролцуулахгүй байхыг зөвлөсөн юм. Олон улсын жүдогийн холбоо энэ зөвлөмжийг дагаж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд олгосон хүндэт ерөнхийлөгчийн цолыг хураасны дээр Оросын нутагт зохион байгуулахаар төлөвлөж байсан бүхий л тэмцээнүүдийг цуцалсан.

 

Харин энэ сарын 10-ны өдөр Олон улсын жүдогийн холбоо Оросын жүдочдыг Монголд болох "Их дуулга" тэмцээнд далбаагүйгээр оролцохыг зөвшөөрсөн нь олон улсад ихээхэн шуугиан тарьсан юм. Олон улсын жүдогийн холбооны энэхүү шийдвэр нь өмнө нь гаргасан журамтай зөрчилдөж байгаагийн дээр Украины ард түмнийг үл хүндэтгэсэн хэрэг гэж Украины Жүдогийн холбооны ерөнхийлөгч Михаил Кошляк мэдэгджээ. 

 

Түүнтэй санал нэг байгаагаа Украины түүхэн дэх анхны жүдогийн дэлхийн аварга Георгий Зантарая ч илэрхийлсэн юм. Тэрбээр олон улсын тэмцээнд оросуудыг оролцуулвал олон улсын бүхий л шагналаасаа татгалзана гэж мэдэгдсэн. 

 

"Оросын тамирчид Улаанбаатарт болох тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн, холбооны туган дор хөндлөнгийн статустай оролцоно гэсэн мэдээг Олон улсын жүдогийн холбооны албан ёсны сайт дээрээс уншлаа. Спорт улс төрийн асуудал, тэр дундаа дайнаас ангид байх боломжгүй гэж би өмнө нь бичиж байсан. Тиймээс өөрийнхөө хувьд нэн чухал мэдэгдэл хийе. Оросын тамирчдыг тэмцээнд оролцохыг зөвшөөрвөл би бүхий л цол хэргэм, дэлхийн аварга цолноосоо татгалзана ! Миний хайртай спортын холбоо энх тайван, эв нэгдэл, найрамдал гэсэн үнэ цэнийг үгүйсгэж, далдуур дайн дэмжиж байгааг харахад гунигтай байна. ОХУ-ын төлөөлөгчид холбооны туган дор оролцсон ч энэ тэмцээнд Украин оролцохгүй! <...> Украин мандтугай!" хэмээн Георгий Зантарая олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн юм.

 

Жүдогийн "Их дуулга" олон улсын тэмцээн зургадугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Нусан таглаа чи дут хоолоо зөв халбагдаж идэж чадахгүй байж.
2022-06-18
Иргэн:
Татгалзаа татгалз чи өөрөөл хохироно мал вэ
2022-06-18
Солиор украйниыш хөөгөөд явуул
2022-06-18
Өөр юу ч хийж чадахгүй хулгайч шүү дээ
2022-06-18
юу ч мэдэхгүй, ойлгохгүй байж барууныхныг дагаж хуцдагаа болих хэрэгтэй!
2022-06-17
Зочин:
Зайлаачээ оросууд
2022-06-15
Олимпизмын үзэл санаа утгаа алджээ:
Уул нь спорт чинь улс төр шашин шүтлэгээс хамааралгүй байх ёстой байтал юу л болж байна даа... Оросгүй тэмцээн гэхээр ямар л олигтой юм болоо аж..
2022-06-15
Хогийн ЖЕНКО гахай дандаа хогийн юм хийж явах юм…БУЗАР ХУЛГАЙЧ
2022-06-15
Иргэн:
Нусан таглаа чи дут хоолоо зөв халбагдаж идэж чадахгүй байж.
Өөр юу ч хийж чадахгүй хулгайч шүү дээ
жүүд:
сайн л биздээ.муу сайн жүүдүүдийг хэн ор гээд байгаа юм.
2022-06-15
Оросыг хас. Фашистын Z тэмдэгээ зүүж хараал идэж л таараа
2022-06-15
Солиор украйниыш хөөгөөд явуул
Угаасаа дэлхийд Жүдогоор тэргүүлэгч Япон, Солонгос, Франц, Гүрж, Бельги, Хорват гээд бүгд очох эсэх нь эргэлзээтэй болсон гэсэн. Орос-Монгол хоёрын нөхөрсөг уулзалт тэмцээн болох юм бишүү
2022-06-15