ОХУ Талибын засгийн газрыг хүлээн зөвшөөрч магадгүй

2021 оны наймдугаар сараас эхлэн Афганистаныг хяналтдаа оруулж, эрх мэдлийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөнийг олон улсад алан хядах байгууллага гэж үздэг бөгөөд энэ хөдөлгөөний эмхлэн байгуулсан Засгийн газрыг хүлээн зөвшөөрдөггүй юм. Харин ОХУ талибуудын засаглалыг хүлээн зөвшөөрч магадгүй аж.
Тодруулбал, ОХУ цаашдаа Афганистаны засгийн газрыг хүлээн зөвшөөрч магадгүй гэж Оросын Ерөнхийлөгчийн Афганистаны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Замир Кабулов мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулсан байна. Одоогоор хоёр тал Оросоос үр тариа нийлүүлэх хэлэлцээ хийж байгаагийн дээр талибуудын төлөөлөл ОХУ-д зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын форумд оролцож байгаа юм.
Энд дуулгахад, АНУ 2021 ондАфганистанаас цэргээ бүрэн гаргаж дууссаны дараа талибууд Афганистанд хяналтаа тогтоохоор Засгийн газрын цэргүүдтэй тулалдсаар наймдугаар сар гэхэд Кабулыг эзлэн, энэ улсад бүрэн хяналтаа тогтоож, засгийн газраа эмхлэн байгуулсан. Харин олон улсад алан хядах байгууллагад тооцогддог "Талибан" хөдөлгөөний Засгийн газрыг дэлхийн нэг ч улс орон хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ