"Путин комд орсон" гэх мэдээллийг Кадыров няцаав
2022-06-16

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин комд орсон гэх гадаадын хэвлэлүүдэд гарсан мэдээлэл худал гэж Чеченийн тэргүүн Рамзан Кадыров мэдэгджээ. 

 

"Манай ерөнхийлөгч комд орсон, түүнийг залгамжлах хүн хайж байгаа гэх утгагүй дэмий мэдээ би олж уншсан. Та нарыг гонсойлгох юм хэлье, би саяхан ерөнхийлөгчтэй ярьсан, тэр цовоо сэргэлэн, команд өгөхөөр л хоолойтой байсан" хэмээн Кадыров Телеграм сувагтаа оруулсан мэдээлэлд өгүүлжээ. Түүнчлэн, гадаадын орнуудыг "амаа тат", ингэж чадахгүй бол үүнийхээ төлөө харамсана гэж анхааруулсан байна.

 

Путин хавдар өвчнөө эмчлүүлэхээр мэс засалд орсон ч амжилтгүй болж комд орсон гэх мэдээллийг Украины Обозреватель сонин мэдээлж байсан. Түүнийг хиймэл амьсгалын аппаратад оруулсан, улмаар залгамжлагчийг нь хайж байгаа хэмээн энэ мэдээлэлд өгүүлсэн байв.

Obozrevatel: Путин комд орж, залгамжлагчийг нь хайж байна

<...>Энэ мэдээлэлд, Владимир Путин хорт хавдраа эмчлүүлэхээр мэс засалд орсон ч хагалгаа амжилтгүй болж, улмаар комд орсон гэх мэдээллийг тагнуулаас авсан хэмээн онцолсон байна.ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хэцүү ч юм дуулдах нь ээ
2022-09-28
Барууныханд хов ярих, лам бөөд хандахаас өөр боломж үлдсэнгүй дээ. Ккк.
2022-06-18
Худал мэдээ тавих юм зеленский явчихжээ зай луул гэвэл яах уу
2022-06-18
Zochin:
Baruuniihnii ene hun gutgeh gujirdeh busdiig gazar dooguur ortol muu heleh buruugaa busdruugaa chiheh ene buhniig manI elbegdkrj batuul baabar AN yag l hiij baigaamdaa
2022-06-18
Уншигч:
Үндэстнийхээ гутамшиг болсон путлёрын тэжээвэр гөлөг, эзэн нь оргүй хоосон болохоор хэнийгээ долоож амьдрах бол, бид ч нэг талдаа их л азтай хүмүүс юм, дэлхийг хамарсан цар тахал, дэлхийг хямраасан дайн байлдаан,за тэжээвэр гөлөгнүүдийн гийналдан тачаадахыг өөрийн биеэр сонсож, бас харж байх юм. Гүэ мөн их хувь тавилан юм аа.
2022-06-16
Баруун ч худал мэдээлэл тараах гүтгэхдээ үнэхээр гаргууд шүү дээ. Үүнд нь итгэдэг троллууд үнэхээр өрөвдөлтэй.
2022-06-16
Барууны пялдага гаруудад сонсгоход АНУ-н талаар нэг ноцтой гэмээр зүйл сонстох болов. АНУ татгалзахын аргагүй санал тавьдагаараа алдартай гэж... Яанкууд ХЯТАДАД өнө эртний хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чинь саад болохгүй зөвшөөрнө гэж санал тавьж. Энэ нь МОНГОЛын тусгаар тогтнолын тухай асуудалыг хөндсөн тохироо юм. Хэрэв ХЯТАД МОНГОЛЫГ эзэлвээс ОРОСЫН хувьд Уралын нуруу хүртэлх бүс нутаг эрсдэлд орох аж. Яанкууд ОРОСыг дийлэхгүй болохоороо ийм хор хутгаж байгаа дуулдах боллооо...?
2022-06-16
украйн биш оросууд дайн хийж олон хүн алж байна. яагаад худлаа тархи угаах гээд байгаан чи орос уу
2022-06-16
Энэ нэг новшын урвагч.
2022-06-16
Энэ амьтан хажууд нь сахиад сууж байгаа гэсэн
2022-06-16