У.Хүрэлсүх: Монгол Улс эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор Азийн бүс нутагт тэргүүлж байна
2022-06-16

Эмэгтэй энхийг сахиулагчдын “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурал эхэллээ. Монгол Улсын санаачилгаар бүс нутгийн хэмжээнд анх удаа зохион байгуулж буй энэхүү олон улсын бага хуралд дэлхийн 30 орын эмэгтэй цэргийн албан хаагчид, НҮБ-ын энхийг ажиллагааны газрын мэргэжилтнүүд, олон улсын эрдэмтэн судлаачид оролцож байна. Тэд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо, оруулж буй хувь нэмэр, тулгамдсан асуудал, шийдвэр арга замыг харилцан ярилцах юм. Бага хурлыг нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрбээр

 

 

Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлсний түүхт 20 жилийн энэ жил тохиож байна. Өнгөрсөн хугацаанд энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн цэргийн албан хаагчдын тоогоор Монгол Улс цэрэг хандивлагч орнуудын тэргүүн эгнээнд багтаж байна. Манай улсын эмэгтэй цэргийн албан хаагчид анх 2006 онд НҮБ-ын ажиглагчаар сонгогдон ажилласнаас хойш нийт 900 орчим эмэгтэй албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор Төв Азийн бүс нутагт тэргүүлж байгааг хэлэв.

 

Мөн тэрбээр Зэвсэгт тэмцэл, үймээн самуунд нэрвэгдэн эрх чөлөөгөө алдаж, зовж зүдэрсэн улс орон, зон олны итгэл найдвар болсон энхийг цэнхэр дуулгатан эмэгтэйчүүдэд амжилт хүслээ.

Shuud.mn
Сонин хачин