ЮНЕСКО: Насанд хүрсэн 770 сая хүн уншиж, бичиж чаддаггүй
2022-06-16

Дэлхий даяар насанд хүрсэн 770 сая хүн  уншиж, бичиж чаддаггүй гэнэ. Энэ талаар ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азуле Насанд хүрэгчдийн боловсролын олон улсын бага хурал дээр мэдэгджээ. 

 

Түүний мэдэгдсэнээр, уншиж, бичиж чаддаггүй хүмүүсийн гуравны хоёр нь эмэгтэйчүүд байгаа гэнэ. Тиймээс насанд хүрэгчдийн бүх нийтийн боловсролын хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх ажлыг үргэлжлүүлэхийг Одри Азуле  уриалжээ.

 

Энд дуулгахад, XXI зуунд эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийн тал дээр дэлхийн ихэнх оронд ахиц дэвшил гарсан ч шашин шүтлэгээс улбаатайгаар зарим оронд охид эмэгтэйчүүд боловсрол олж авах тал дээр ихээхэн саад бэрхшээлтэй тулгардаг юм. Тухайлбал, талибууд Афганистаны эрхийг гартаа авсныхаа дараа зарим мужид охидыг дунд сургуульд явахыг хориглосон нь тус улсын эмэгтэйчүүд боловсрол эзэмшиж чадахгүй, эрх нь зөрчигдөх гол шалтгаан болж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин