НҮБ: Дайнаас үүдэлтэй өлсгөлөнд нэрвэгдэх хүний тоо өссөөр байна

ОХУ Украинд өдүүлсэн дайн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болсон хүмүүсийн тоог улам нэмэж, дэлхий даяар дүрвэгсдийн тоо 100 саяыг давсан гэж НҮБ мэдэгджээ. Улмаар дайнаас үүдэлтэй өлсгөлөнд улам олон хүн нэрвэгдэнэ гэж НҮБ анхааруулсан байна.
"Орос Украин руу халдсанаар улам гүнзгийрсэн дэлхийн хүнсний хямралыг даван туулах хүчин чармайлт нь нэн тэргүүний зорилт. Ингэснээр олон хүн орон гэрээ орхин дүрвэх байдлыг бууруулж чадна" гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди мэдэгджээ.
ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор Украин руу халдсанаас хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Дайн эхэлсэн өдрөөс л украинчууд орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болсон бөгөөд Европ дахь Украин дүрвэгчдийн тоо хэдийнэ таван саяд дөхжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ