Херсоны шинэ захиргаа дайнаас хойш төрсөн хүүхдүүдэд Оросын иргэншил олгоно
2022-06-16

ОХУ Украинд дайн дэгдээснээсээ хойш энэ улсын Херсон, Запорож мужуудад хяналтаа тогтоож, Оросын талыг баримтлагч хүмүүсийг засаг захиргааны тэргүүнээр томилсон юм. Мөн энэ хоёр мужийг Орост нэгтгэх, Оросын дүрэм журмыг тогтоох, Украины иргэдэд ОХУ-ын паспорт олгох зэрэг ажлыг эрчимжүүлсээр байна. 

 

Херсон мужид Украины иргэдэд Оросын паспорт олгох ажлыг эхлүүлсэн бөгөөд цаашлаад, хоёрдугаар сарын 24-нөөс хойш энэ мужид төрсөн хүүхдүүд болон өнчин хүүхдүүдэд Оросын иргэншил олгохоор болжээ. Энэ талаар Херсон мужийн "цэрэг-иргэний захиргааны орлогч дарга" гэгдэх Кирилл Стремоусов мэдэгдсэнийг РИА Новости дамжуулсан байна. Түүний өгүүлснээр, Херсон мужид Оросын паспорт авах "эрэлт асар их" байгаа, паспорт авахаар 10 мянга гаруй хүн өргөдлөө гаргасан гэнэ. 

 

Энд дуулгахад, Украины Херсон муж гуравдугаар сарын эхээр Оросын цэргүүдийн хяналтад орсон юм. Улмаар энд Оросын талыг баримтлагч хүмүүсээр засаг захиргааг бүрдүүлсэн бөгөөд шинэ эрх баригчид ОХУ-д нэгдэх хүсэлтэй талаар удаа дараа мэдэгдэж байв. Мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Херсон, Запорож мужийн оршин суугчид Оросын иргэншил авах хялбаршуулсан журмыг тавдугаар сарын 11-ний өдөр баталсан. Үүний дараа, зургадугаар сарын 11-ний өдрөөс эхлэн энэ хоёр мужид Оросын паспорт олгож эхэлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ингээд Украйн том том мужуудаа ээлж дараагаар алдаад эхлэв ээ. Динэгхэн Зелёныйг сонгосон Украйны ард түмний түмэн буруу
2022-06-18
Манай Орос ах нар НАТО г Украйнтай нь хиар цохин устгаж бна. Барууны харийн боолуудад ялалтын баярын мэнд хүргэе. Үүнийг уншаад та нар өмдөндөө авч бгааг мэдэрч бна хаха
2022-06-17
монгол:
монголоос өч төчнөөн юм цөлөмсөн орос үхджэлүүд сөнөтүгэй
2022-06-16
Зочин:
Оросын иргэн Орос хэлтэй энгийн иргэдийг бандировчууд албал жинхэнэ дайн болнодоо
2022-06-16
Украины арми Херсонд 20 км ойртож ирээд байгаа. Минжүүлсэн тул юу юугүй буцаан авч чадахгүй байх
2022-06-16