Сергей Лавров: Барууныхан юу гэж бодох нь надад огт хамаагүй
2022-06-17

Энэ өдрүүдэд ОХУ-д Петербургийн эдийн засгийн форум зохион байгуулагдаж байна. Форумын үеэр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ВВС агентлагийн сэтгүүлч Стив Розенбергт ярилцлага өгчээ. Энэ ярилцлагын товчлолыг ВВС агентлаг нийтлэсэнийг хүргэж байна. 

 

"Бид Украин руу халдаагүй"


ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор Украин руу халдсан. Дэлхийн улс орнууд энэ үйл явдлыг "халдлага", "түрэмгийлэл", “дайн” хэмээн нэрлэж байгаа бол ОХУ үүнийг “тусгай ажиллагаа” гэж нэрлэсэн хэвээр байгаа юм. Лавров энэ удаагийн ярилцлагаараа ч мөн ОХУ Украин руу халдаагүй хэмээжээ. 


“Бид Украин руу халдаагүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Украиныг НАТО-руу татаж, гэмт үйлдэл хийж байгаа гэдгийг нь Барууныханд тайлбарлах өөр ямар ч арга үлдээгүй тул бид тусгай цэргийн ажиллагаа зарласан” хэмээн Лавров мэдэгджээ. 


Украин руу хоёрдугаар сарын 24-ний өдөр зэвсэгт халдлага үйлдэх болсон шалтгаанаа Владимир Путин тайлбарлахдаа Лавровтай ижил мэдэгдлийг нэг бус удаа хийж байсан. Тухайлбал, тавдугаар сарын есний Улаан талбай дээр үг хэлэхдээ ийм байр суурь илэрхийлж байв. 


“Бид өөрсдийгөө байгаагаар нь харуулж байгаадаа ичихгүй”


ВВС агентлагийн сэтгүүлч Лавровтай ярилцах үеэрээ НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелетийн үгийг иш татсан байна. Бачелет тавдугаар сард мэдэгдэл хийхдээ Черниговск мужийн Ягодное сууринд Оросын цэргүүд 28 өдрийн туршид 360 хүнийг барьцаалсан, тэр дунд 74 хүүхэд, таван хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан, тэднийг бие засах газаргүй газарт усгүй байлгасны улмаас 10 хүн нас барсан гэж онцолж байв. 


“Харамсалтай нь, Хүний эрхийн дээд комиссар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын бусад төлөөлөгчид  зэрэг олон улсын албан тушаалтнууд Барууны дарамтад орсон байдаг, маш харамсалтай. Ингээд тэд Барууныхны тараадаг хуурамч мэдээг давтан олонд хүргэдэг” хэмээн Лавров мэдэгджээ. 


“Тэгэхээр Орос улс дахиад л өөгүй болчихов уу?” хэмээн сэтгүүлч асуухад Лавров дараах хариултыг өгчээ. 


“Үгүй ээ, Орос улс өө сэвгүй биш. Орос бол байгаагаараа л ийм. Бид өөрсдийгөө байгаагаараа харуулахаас ичихгүй”


“Барууныхан юу гэж үзэх нь надад хамаагүй ”


Зургадугаар сарын есний өдөр өөрсдийгөө тунхагласан Донецкийн бүгд найрамдах улсад Британийн иргэн Шон Пиннер, Эйден Аслин болон Мароккогийн иргэн Саадун Брагимыг хөлсний цэргийн үүрэг гүйцэтгэсэн, эрх мэдлийг хүчээр булаан авахыг оролдсон, алан хядах үйл ажиллагаа явуулахаар сургалтад хамрагдсан хэрэгт буруутай гэж үзэн цаазын ял оноосон юм. Энэ гурван хүн гурвуулаа Оросын түрэмгийллээс ч өмнө гэрээ байгуулан Украины Зэвсэгт хүчинд элссэн цэргийн алба хаагчид байжээ. 

 

Эдгээр хүмүүсийн талаар сэтгүүлч асууж, “Барууныхан энэ хүмүүсийн хувь тавилангийн төлөө Орос хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа” хэмээхэд Лавров асуултыг нь гүйцэт сонсолгүй дараах хариултыг өгсөн байна. 


“Үгүй ээ. Барууныхан юу гэж бодох нь надад огт хамаагүй. Гагцхүү олон улсын эрхзүй л надад хамаатай. Олон улсын эрхзүйгээр бол хөлсний цэргүүд аль нэг орны зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд багтан байлдааны ажиллагаанд оролцох хүмүүст тооцогддоггүй. Тиймээс, илэн далангуй хэлэхэд, та нарын юу гэж бодох нь ямар ч хамаагүй” .


Донецкод цаазын ял сонссон цэргүүдийг хөлснийхөн биш харин Украины зэвсэгт хүчинд алба хааж байсан гэж сэтгүүлч тодотгоход Лавров “Үүнийг шүүх тогтооно” хэмээн хариулжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Zz:
Өмсцөн хувцас н бүгд Барууны брэндүүд бгаа да, тэнэг хулгайч чинь)
2022-06-19
зочин:
Хүүхдүүдээ дайэы таобарлуу зүглүүлэхгүй жирийн орлс иргэдийг дайнд явуулдаг гэртйн тэжээвэр амьтдаасах дор үздэг Дайн ямхр ч үр дүнгүй Укриагаас сөөм газзар ч авч чадахгүй жиоийн орос залуусын амиар наадагё 4 зөнөг өвгөёүүл тонил
2022-06-19
иргэн:
тэгвэл Монгол төрийн ордонд жинсэн өмдтэй хөлөө задгай солбилд суугаад МУ ын ерөнхийлөгчтэй яр лцаж бсан амёрик луйварчин эр соёлтой ес зүйтэй хүн үү
2022-06-18
б
2022-06-18
Энэ Оросын дарга нарын эхнэр хүүхэд нууц амрагууд нь яагаад бүгд баруунд амьдраад барууны иргэншил аваад бдын бол ичдэггүйн бхдаа
2022-06-18
зочин:
Хүүхдүүдээ дайэы таобарлуу зүглүүлэхгүй жирийн орлс иргэдийг дайнд явуулдаг гэртйн тэжээвэр амьтдаасах дор үздэг Дайн ямхр ч үр дүнгүй Укриагаас сөөм газзар ч авч чадахгүй жиоийн орос залуусын амиар наадагё 4 зөнөг өвгөёүүл тонил
MONGOLD ONGOTSNOOS JINSEN OMDTEIBYYJ DERENGUI DOROMJ BAIDLAAR XARITSSAN SOELGUI LALARIIN OROS
2022-06-18
иргэн:
тэгвэл Монгол төрийн ордонд жинсэн өмдтэй хөлөө задгай солбилд суугаад МУ ын ерөнхийлөгчтэй яр лцаж бсан амёрик луйварчин эр соёлтой ес зүйтэй хүн үү
зурхайч:
Инээдтэй шүү
2022-06-18
Үнэн ялах цаг ирнэ гэж итгэе.:
Украйны хүний эрхийг хамгаалагч нэртэйЛюдмила Дкнисова барууны сонинд Оросын эсрэг үндэслэлгүй, бохир хуурамч мэдээлэл бичиж хүмүүсийн тархи угаасан нь гүтгэлэг гэж үзэж түүнийг ажлаас нь халсан байна. Энэ мэт Оросын эсрэг худал мэдээлэл тардаг нь асуудлыг шудрага шийдхэд бэрхшээл үзүүлж байдаг аж.
2022-06-18
Лалар өвгөн
2022-06-18
Зочин:
Чам шиг либерал ярьсан түүндээ итгээд виза горьдож суудаг ацыг дээрэлхэж л байх ёстой юм
2022-06-18
Болд:
Саваагүй нохой саранд хучна гэгчээр дэлхийн том гүрнүүдийн явдлыг бид Монголчууд шийдэх гэж хоорондоо хэмлэлдэж байгааг уншиад инээд ч хүрэх шиг ой ч гутах шиг.
2022-06-17
зурхайч:
Инээдтэй шүү
Хохь чинь гэдэг юмоо:
Лавров биш Монголын арчаагүй бодлогогүй төр засаг чинь буруутай. Бурууг бусдаас биш өөрсдөөсөө хай !!!
2022-06-17
ЗӨВ ХӨ:
Үргэлж барууныхны зөв байдаг гэж юу байсан юм. ОРОС ОРОН БАРУУНЫХНЫ ӨМНӨ ҮГЭЭР НЬ ҮЛБИЙЖ АМЬДРАХ ОРОН БИШ. ОРОС БОЛ ӨӨРИЙН ТҮҮХТЭЙ ӨӨРИЙН БОДОЛ УЛАМЖЛАЛТАЙ АГУУ ТОМ ГҮРЭН.
2022-06-17
Зочин:
Энэ Лавров бол Монголчууд биднийг хүн гэж үздэггүй их гүрний дээрэнгүй үзэл нэвт шингэсэн фашист этгээд.
2022-06-17
Зочин:
Чам шиг либерал ярьсан түүндээ итгээд виза горьдож суудаг ацыг дээрэлхэж л байх ёстой юм
Хохь чинь гэдэг юмоо:
Лавров биш Монголын арчаагүй бодлогогүй төр засаг чинь буруутай. Бурууг бусдаас биш өөрсдөөсөө хай !!!
оросуудад виз өгч болохгүй . ссср ээ байгуулах гэж молдав грузин украйны газар булааж авч байна
2022-06-17
мэдээ монголоор дуусдаг юм болохоор монголчууд юугаа мэдэхэв. украйны олон хотыг бөмбөгдөж сүйтгэсэн бас олон хүн алсан.орос их нүгэл хийж байна. орос сөнөтүгэй
2022-06-17
ardchilsan ulsuud ni ene delhii deer ilvv olon, ilvv hvchtei hugjiltei uchraas daranguulagch hvchin saddam husein shig yalagdah bolno.
2022-06-17
Манай гариг дээр хүч л бүхнийг шийдсээр ирсэн , шийдэж бн, шийдсээрч байх болно гэдэг энэ дээ. Хүчний өөдөөс ардчилал эрх чөлөө яриад дайраад үзээрэй. Ккк. Чингэс хааны үед ч ийм л байсан, Байданы үед ч хэвээрээ.
2022-06-17
ardchilsan ulsuud ni ene delhii deer ilvv olon, ilvv hvchtei hugjiltei uchraas daranguulagch hvchin saddam husein shig yalagdah bolno.
z:
bvhel bvten tusgaar uls ruu ezlen tvremgiilen ,hot suuring engiin irgediig udur shunugui bumbugduj alj baigaa jinhene 21 -r zuunii fashistuud yaragchid, udahgui viliin vree amsah bolno.
2022-06-17
чиний тэр гаагын шүүхийг оросууд авч хэлэлцэхгүй, хүчтний өмнө хүчгүй нь буруутай гэдэг юм, сайтар мэдэж ав
2022-06-17
оросууд харьцангуй залуу үндэстэн, нарийндаа бол эртний монголчуудад эмчилгээ хийхгүй бол болохоо байсан, өөрөөр хэлбэл чи бид хоёрт
2022-06-17
Уншигч:
Оросуудын үнэн нүүр царай нь энэ, байгаагаараа байгаа нь энэ гэж үнэнээ хүлээжээ, ертөнцийн хатиг болсон хогнууд шүү, эмчилгээ хийж үндсээр нь бүрэн анагаахгүй бол юунд ч хүргэж мэднэ. Дагаж дарвиад дэмжихэд ч хянуур хандахгүй бол тоох ч үгүй дээрэм хийнэ шүү.
2022-06-17
оросууд харьцангуй залуу үндэстэн, нарийндаа бол эртний монголчуудад эмчилгээ хийхгүй бол болохоо байсан, өөрөөр хэлбэл чи бид хоёрт
Ац чинь халдаагүй гэж яаж хэлж чадаж байнаа. Оросуудын мөн чанар бол энэ. Энгийн иргэдийг алж төлж, хот тосгодыг бөмбөгдөж байж муу шаар чинь. Гаагын шүүхээр орноо, та нар.
2022-06-17
чиний тэр гаагын шүүхийг оросууд авч хэлэлцэхгүй, хүчтний өмнө хүчгүй нь буруутай гэдэг юм, сайтар мэдэж ав