Кока-колагүй Орос
2022-06-17 08:32

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ хөрш оронруугаа халдсанаас хойш олон улс Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьж эхэлсний дээр дэлхийн брэндүүд энэ улсын зах зээлийг орхин гарсаар байгаа юм. Энэ удаад Coca-Cola Оросын зах зээлийг нэг мөр орхихоор болсноо зарлажээ. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, Coca-Cola компани цаашид Орост ундаа үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаа явуулахгүй гэнэ. Ингэснээр Coca-Cola, Fanta, Sprite, Burn хийжүүлсэн ундаанууд төдийгүй BonAqua ус, "Добрый", "Моя семья", "Rich" шүүснүүд ч Орост үйлдвэрлэгдэхгүй, мөн худалдаалагдахгүй аж. 

 

Компанийн мэдэгдсэнээр, дистрибьютерүүд одоо бүтээгдэхүүний нөөцийг борлуулж байгаа гэнэ. Нөөц дууссанаар Кока-Кола брэндийн ямар ч ундаа Орост зарагдахгүй юм байна.

 

Энд дуулгахад, Кока-Кола компани Орос дахь бизнесээ зогсоож байгаа талаараа гуравдугаар сард зарлаж байлаа. Энэ нь Орос Украин руу халдсантай холбоотой юм. Тухайн үед Кока-Кола компанийн тэргүүн Жеймс Куинси мэдэгдэл хийхдээ дэлхийн алдарт энэ компани Оросын зах зээлээс нэг мөр гарч болзошгүй хэмээж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
лимонад гээд амттай ундаа байдаг
2022-06-17
Uur sahartai undaa orost garna. Yamar har tsai uuh bish
2022-06-17
оросууд араатнаас ялгаагүй!!
2022-06-17
Бас л беелжис цутгатал пялдаганах юмаа. Мундаг чадвар зориг шvv kkk
2022-06-17
dagii:
tegvel Odjargalaa ! tanaih undaagaa orost niiluulchihee hu
2022-06-17
zochin:
ashgui dee, orsuud saharii n uvchin rsnii siiregjiltees hol baij eruuljih ni,
2022-06-17
Орос улс шоовдорлогдож бгаа. Дэлхийн альч улс оронд орос хүн, орос гэсэн бүгдээс татгалзаж бна! Путин дайныг зогсоо!!!
2022-06-17
Урнаа:
Яс сийрэгжүүлнэ гамшигийн ундаа
2022-06-17
ха ха:
Колагаар яадаг юм. Одоо Орос ах нар минь сайхан эрүүлжих нь
2022-06-17
Бас л беелжис цутгатал пялдаганах юмаа. Мундаг чадвар зориг шvv kkk
Кола бол Америкаас дэлхийд тарааж буй бас нэг яс сийрэгжүүлэх хор шүү.
2022-06-17
Горьдциин:
Пут..н Ху..лоо гэдэг сайхан ундаа гарна гэсэн
2022-06-17