Хүнсний хувьсгал хийхэд 1.7 их наяд төгрөг зарцуулна   
2022-06-17

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн  “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.

 

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Нийтдээ 60 гаруй зүйлтэй томоохон тогтоол батлагдлаа. Тогтоолыг дагаад УИХ, Засгийн газар, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг чиглэл өгөх таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдаж байгаа. Энэ төлөвлөөгө батлагдсанаар ирэх таван жилд монголчууд бид хүнсний аюулгүй байдал, хангамждаа томоохон ахиц дэвшил гаргах боломж бүрдэж байна.

 

Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нар, хүнсний үйлдвэрлэл, газар тариалан эрхлэгчид, эрдэмтэд гурван гол асуудлыг гаргаж тавьсан.

 

  1. Эрхзүйн орчин дутмаг байна. Газрын харилцаа, аюулгүй байдал, салбарын хуулиуд энэ тогтоолд орлоо

  2. Санхүүжилтын дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Тиймээс 1.7 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хүнсний салбарт хөрөнгө оруулалт хийхээр болж байна.

  3. Техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн асуудлыг энэ тогтоолд тусгасан гэдгийг тодотголоо.

 

Тогтоолын төсөл батлагдсанаар дотоодод үйлдвэрлэх хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулж, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах зэрэг хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэж байна.

 

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг бий болгох чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

-Хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэх,

 

-Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг бий болгох,

 

-Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх,

 

-Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх,

 

-Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх,

 

-Бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгой толгойг зохих түвшинд барих, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх,

 

-Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх,

 

-Хүнсний сүлжээний бүх шатанд хяналт баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,

 

-Дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох,

 

-Хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж, ирэх 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэр хувьсгал энэ тэр гэсэн сүржин лоозон яах вэ. Нөгөө формалинаар боловсруулсан хэдэн зуун т махны хэрэг юу болсон бэ?
2022-06-18
Төр зохицуулалт хийж байж л Грек, Испани гээд олон улс эдийн засаг, санхүүгийн сүйрлээсээ аврагдсан. Одоо АНУ, ХБНГУ гэх мэт өрнөдийн улс орнууд ч эдийн засаг, санхүүдээ төрийн зохицуулалт хийж байна. Дэлхийн Эдийн засгийн дайн, хямралыг тийм зохицуулалтгүйгээр ямар ч улс орон давахгүй гэдгийг зөвхөн адгийн тэнэг л ойлгохгүй.
2022-06-18
Төрийн зохицуулалт амжилтад хүрсэн түүх үгүй
2022-06-17
СҮР сүр нэрнээс цааш юу чалга даа Энэ МАНгаруудад
2022-06-17