Сансрын нисгэгч В.А. Джанибековт Улаанбаатар хотын хүндэт иргэний батламж гардууллаа
2022-06-17

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Джанибековт “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий өргөмжлөл, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Савиных Виктор Петровичид Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон, мөн Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн Бабушкин Владимир Алексеевичид Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” тус тус олгосныг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар гардуулан өглөө.

 

 

 

Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан дэлхийн сансар судлалын түүхэнд нэрээ мөнхлөн, Монгол Улсын нэрийг дэлхийд цуурайтуулсан их үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч, генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Владимир Александрович Джанибеков нарыг Хүндэт иргэнээр өргөмжлөх тухай дээрх тогтоол өнгөрсөн оны 03 дугаар сарын 11-нд гарсан юм. Гэвч коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сансрын нисгэгч В.А. Джанибеков 40 жилийн ойн арга хэмжээнд оролцож чадаагүй бөгөөд өнөөдөр ийн өөрийн биеэр Монгол Улсад хүрэлцэн ирж, хүндэт иргэний өргөмжлөл, цол тэмдгээ хүлээн авч байна.

 

 

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1981 оны 05 сарын 04-ний өдрийн 97 дугаар тогтоолоор В.А.Джанибековыг “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ээр батламжилсныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд дахин батламжлан гардуулсан нь энэ юм.

 

 

Энэ үеэр ЗХУ-ын ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Джанибеков “...Би энэ шагналыг Монголын ард түмэн Оросын ард түмэнд ханддаг сэтгэлийн илэрхийлэл гэж үзэж байна. 41 жилийн өмнө үйлдсэн ЗХУ, Монгол Улсын хамтарсан сансрын нислэг нь Монгол Оросын харилцааг сансрын өндөр түвшинд гаргасан үйл явдал юм. Бидний хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Би Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын амьдралд маш их өөрчлөлт гарсныг харлаа. Монголын ард түмэнд өндөр амжилт хүсэн ерөөе...” гэлээ.  

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale +393512615163:
Взлом карты банкомата для продажи. WhatsApp: +393512615163 Я хочу свидетельствовать о пустых карточках для банкоматов Dark Web. (Официальный банкомат) Они продают автоматические пустые карты для банкоматов, которые вы можете использовать для снятия денег в любом банкомате по всему миру. Закажите пустую карту банкомата прямо сейчас с помощью официального банкомата. Я видел так много свидетельств в Интернете о том, как хакеры Dark Web производят автоматические пустые карты для банкоматов и продают их разным людям по всему миру. Закажите пустую карту банкомата сейчас. Адрес электронной почты: carolblankatmcard@gmail.com Контактное лицо для видеовстречи: carolblankatmcard@gmail.com Контакты WhatsApp: +393512615163 Я также связался с компанией Dark Web Blank ATM Cards. (Официальный банкомат) Я также заказываю автоматическую пустую карту банкомата. Они просят оплату, и я отправил 2800 долларов США в даркнетовскую компанию по выпуску пустых банкоматов через биткойн. Они также прислали мне автоматическую пустую карту банкомата. Я использовал его, чтобы получить 90 000 долларов США. Я заказываю пустую карту банкомата с лимитом на снятие 20 000 долларов в день. Темная паутина продает автоматические пустые карты для банкоматов всем заинтересованным покупателям по всему миру.
2022-11-07
Хөөрхий амьтан нас ахиад , ядруухан амьдарч байгаан бна даа.Шагнал гэхээсээ ахуй амьдралд нь тус болох юм хиймээр юм байна даа
2022-06-17