Туркмений Ерөнхийлөгч авга эгчээ албан тушаалаас нь халжээ
2022-06-17 13:20

Туркмений Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов авга эгч Гульнабат Довлетоваг Туркменийн Улаан хавирган сар нийгэмлэгийн ерөнхий захирлын албан тушаалаас халжээ. Энэ талаар "Азатлык" радио мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бага Бердымухамедов ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа, дөрөвдүгээр сард авга эгчийгээ халсан гэх бөгөөд тэрбээр эцэг Гурбангулы Бердымухамедовоос ялгаатай нь төрөл төрөгсөддөө нэг их ээлтэй ханддаггүй гэнэ. 

 

"Азатлык" радиогийн мэдээлснээр, авга эгчийгээ ажлаас нь халах болсон нь албан тушаалаа хувийн зорилгоор ашигласан гэж буруутгасантай холбоотой аж. Энэ нийгэмлэгээр дамжуулан хугацаа нь дууссан тамхи, лаазалсан мах бусад төрлийн бүтээгдэхүүн оруулж ирж, худалдаалдаг байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин