Энэтхэгт армид алба хаах хугацааг багасгаснаас үүдэн эсэргүүцэл дэгджээ
2022-06-17

Энэтхэгт армид алба хаах хугацааг дөрвөн жил болгон бууруулахаар болжээ. Харин энэ нь армид алба хааж, ажилтай, цалин хөлстэй байх хүсэлтэй хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. 

 

"Индиа таймс" сонины мэдээлснээр, өмнө нь зэвсэгт хүчинд алба хаах дундаж хугацаа 17 жил байжээ. Харин шинэчлэл хийснээр цэрэгт татагдсан ихэнх хүмүүсийн алба хаах хугацааг дөрвөн жил болгон бууруулах аж. Энэ нь цэргийн тэтгэврийн зардлыг бууруулах, бие бүрэлдэхүүнд аль болох залуусыг байлгах хэрэгцээнээс үүдсэн гэнэ. Шинэ журмын дагуу цэрэгт татагдсан хүмүүсийн ердөө 25 хувь нь зэвсэгт хүчинд дөрвөөс жил алба хаах боломжтой болох аж.

 

Энэтхэгт армид алба хаах нь амьжиргааны баталгаат эх үүсвэрүүдийн нэг болдог тул алба хаах хугацааг багасгах шинэчлэлийг эсэргүүцсэн олон Бихар мужид хоёр галт тэрэг шатааж, төмөр замыг хаасан байна. Эсэргүүцэл даамжрах төлөвтэй тул орон нутгийн эрх баригчид Харьяан мужид гар утасны интернетийг хааж, агаарт хий буудан жагсагчдыг тараах оролдлого хийжээ.

 

Түүнчлэн Шинэ Дели хотоос холгүйхэн орших өндөр албан тушаалтны гэр рүү жагсагчид чулуу нүүлгэж эхэлсэн тул цагдаагийнхан гал нээсэн гэнэ. Мөн эсэргүүцлийн үеэр Ерөнхий сайд Нарендра Моди багтдаг "Бхаратия джаната парти" намын байрыг шатаажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэтхэгт амьдрал аймаар гэсээн
2022-06-20
энэ олон ажилгүй юмнуудыг Монголд авч ирж барилга, хөдөө аж ахуйд ажиллуулах юмсан
2022-06-17