Дэлхийн хамгийн ТОМ НИСЭХ БУУДАЛ
2022-06-18


Саудын Араб. Фахд.Даммам хаан нисэх буудал 

Саудын Араб дахь энэ олон улсын нисэх буудал дэлхийн хамгийн томд тооцогддог. Хааны нэрээр нэрлэгдсэн энэ буудал 776 км квадрат нутаг дэвсгэрийг эзлэн оршдог аж.

 

Хэдийгээр дэлхийн хамгийн томд тооцогддог ч ачааллынхаа үзүүлэлтээр дэлхийн топ 100-д ч багтдаггүй гэнэ. Энэ буудлаар жилд ойролцоогоор 10 сая зорчигч үйлчлүүлдэг аж. Учир нь энэ буудал руу хүрч очиход тун хүндрэлтэй байдаг юм байна.

 

Европын хамгийн том нисэх буудал

Өмнө нь Парисын нисэх буудал Европ тив дэх хамгийн томд тооцогддог байсан бол саяхнаас Туркийн Стамбул хотын олон улсын нисэх буудал хамгийн томд тооцогдох болжээ.

 

Стамбулын нисэх буудал архитектурын орон зай, асар олон лаунж бүс, үзэсгэлэн, галеретэй гэдгээрээ онцлог. Энд мөн спа төв, 70 000 машины авто зогсоол, зургаан хөөрөх-газардах зурвас байдаг аж.

 

Азийн хамгийн том нисэх буудал

Дэлхийн хамгийн томд тооцогддог "Фахд хаан" буудал Ази тивд байх тул энэ тивийн ч хамгийн томд тооцогдоно.

 

Харин үүний араас, Хятадын Бээжин хотын Дасин буудал хамгийн томд тооцогддог аж. Энэ буудал 46,6 км квадрат талбайг эзлэн орших бөгөөд далайн одны хэлбэртэй терминал бүхий өвөрмөц дизайнтайгаараа ихээхэн алдартай.

 

Инженерийн энэхүү шийдэл нь зорчигчид онгоцонд суух хэсэг рүү хурдан очих нөхцөлийг бүрдүүлдэг аж. Түүнчлэн далайн одны "тэмтрүүл"-ийг дүрсэлсэн хэсэг бүр нь цай, торго, шаазан зэрэг Хятадын соёлын сэдэвтэй байдаг. 

 

Дасин буудал 2021 онд 25 сая хүн хүлээн авсан бөгөөд 2040 он гэхэд дэлхийн хамгийн ачаалалтай буудал болно гэсэн таамаглал бий.

 

Америкийн хамгийн том нисэх буудал

Америкийн нисэх буудлууд дундаас хамгийн том нь Денверийн буудал. Энэ нисэх буудал 135,7 км квадрат газрыг эзлэн оршдог бөгөөд дэлхийд хоёрдугаарт бичигддэг.

 

Африкийн хамгийн том буудал

ӨАБНУ-ын дорнод хэсэгт орших Кемптон-паркийн О.Р.Тамбогийн нэрэмжит олон улсын нисэх буудал Африк тивдээ хамгийн томд тооцогддог. Энэ буудал 16,7 км квадрат газар нутгийг эзлэн орших бөгөөд 2020 оноос эхлэн энэ тивийн хамгийн ачаалалтай буудалд тооцогдох болжээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-09
dsn:
mungutei ezduud ulsaa ingej hugjuuldeg ym bn , manaid bol esergeeree tolgoi tarhi ugaaj ulam ih luivar hiihiig terguund tavidag iim ylgaatai 30 jil yvj bn, yl unertvel undsen huulid nemelt gej huygt oruulj ami teedeg arga bii boljee !
2022-06-20
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-06-20