Хятад Европ, Өмнөд Ази руу хийх нислэгээ сэргээлээ
2022-06-17

Хятадын агаарын тээврийн компаниуд Хойд Америк, Европ, Өмнөд Ази руу хийх нислэгээ сэргээхээр болжээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Air China, Hainan Airlines болон Beijing Capital Airlines  гэсэн гурван компани энэ сараас эхлэн нислэгээ сэргээхээр болжээ. Одоогоор  Чунцин – Ром, Чэнду – Катманду, Шэньжэнь – Ванкувер, Бээжин– Брюссель болон Сиань – Лиссабон чиглэлийн нислэгүүдийг зарласан байна. 

 

Дээрх чиглэлийн нислэгүүдийг долоо хоногт 1-2 удаа хоёр талдаа үйлдэх гэнэ. Түүнчлэн олон улсын тогтмол нислэгийг зогсоох шалгуурыг ч өөрчилсөн байна. Шинэчилсэн журмаар, тухайн нислэгээс коронавирусийн халдвартай хүн илэрвэл нислэгийг 7-5 өдөр зогсоох аж. Нислэг зогсоох хугацаанд дахин таван тохиолдол илэрвэл тогтмол нислэгийг хоёр долоо хоног, 10 тохиолдол илэрвэл дөрвөн долоо хоног зогсоох юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросын нутаг дээгүүр Европ руу Хятад л нисэж байгаа шүү
2022-06-17