ТӨСӨВ: Нийслэл 429 орон тоог хасаж, 2.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ 
2022-06-17 15:35

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

 

 

 

Төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулав.  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуульд тусгасан үндсэн чиглэлийг баримтлан, Засгийн газрын төсвийн зардлын хэмнэлтийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн тэнцлийг хангахад анхаарч, Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг тэрбээр тодотгосон. Улмаар Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд: 

 

  • Нийслэл дүүргийн Засаг даргын орлогч 21, агентлаг, харьяа байгууллагын дэд дарга, орлогч дарга 24, нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын албаны албан хаагчид 384, нийт 429 орон тоог бууруулахаар тооцон, 2.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр 

  • Албан тушаалын суудлын автомашин ашиглаж буй нийт 131 албан тушаалтны автомашины хэрэглээг энэ оны 05 дугаар сараас зогсоосноор 266.7 сая төгрөг хэмнэхээр 

  • Нийслэл дүүргийн төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг шинэчлэн тогтоосон шийдвэр гараагүйтэй холбогдуулан нэмж тусгасан эхний хагас жилийн цалингийн зардал болох 13.8 тэрбум төгрөгийг нийт цалингийн зардлаас бууруулахаар төсөлд тусгажээ. 

 

Мөн Нийслэлийн өмчийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, биеийн тамир, спортын байгууллагын байр ашиглалтын үйлчилгээний зардлыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн салбарын яамдаас санхүүжүүлэх өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор дээрх зардалд батлагдсан хэмжээг 28 тэрбум 934.5 сая төгрөгөөр бууруулахаар тодотголын төсөлд тусгасан байна.  Хуралдаан төлөөлөгчдийн асуулт, хариултаар үргэлжилж байна. 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ард иргэдээ цомотгохоос илүүтэйгээр ажил албатай байлгаж, төрийн тендер нэрээр мөнгө иддэг асуудлаа л болих хэрэгтэй. Тендерээр мөнгө иддэг асуудлыг төрийнхөн үлгэрлэж, улаан цайндаа гарчихсан яваа шүү АТГ үүний хаагуур явж бна.
2022-06-19
z:
zow авилгачиддаа жоохон сургаад өг зөв
2022-06-18
Болд:
Дотоод орлого муутай бас хажууд нь байнга өсөж байдаг гадаад өртэй Монгол улсад төрийн орон тоо байнга өсөж ирлээ. Зөвхөн энэ гурван үзүүлэлтэнд тэнэг хүн ч дүгнэлт хийж чадна даа. Төрд том том сургууль төгссөн гоё гоё дипломтой олон л хүн байх юм. 3хан сая иргэнтэй, ийм том газар нутагтай бас дээр нь хөрсөн дороо хичнээн их эрдэнэтэй билээ . Гэтэл ийм улсыг яаж авч явахаараа ингэж авч явж байна даа.
2022-06-17
ard:
yniin horoo ajlaa hiij chaddaggyi malnuud yne usuj bolno tsalin tetgever halamjaa adil nemdeg uls bolgonii jishigiig barimtlaachee.
2022-06-17
zochin:
tegmeer dee.baahan ded said tsynh barigch nar idej yyhaa bhodohoos uur ajil hiideggyi.mongol shig bayalagtai oron iim yaduu amidrad 1 heseg darga said nar hagartalaa bayajaad zaluus ni gadaadad booliin ajil hiiheer garch duuslaa orond ni hyatad oros orj ireed koloni bolloo yanaa hairan uls sunuluu
2022-06-17
ИТ ЦАЛИГ ХАС
2022-06-17
БОЛОГУЭЭ АХИЖ ЦОМТОГО ТАНА
2022-06-17