Хятад гурав дахь, орчин үеийн онгоц тээвэрлэгчээ тэнгист гаргалаа
2022-06-17 16:00

БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчний гурав дахь, хамгийн орчин үеийн онгоц тээвэрлэгч хөлөг онгоцыг тэнгист гаргах ёслолын ажиллагаа баасан гарагт Шанхай хотноо болсон талаар Ройтерс мэдээлжээ. 

 

"Фужянь" нэртэй онгоц тээвэрлэгч нь төрөл бүрийн онгоцуудыг хөөргөх цахилгаан соронзон катапультээр тоноглогдсон, Хятадын  анхны онгоц тээвэрлэгч аж. Одоо энэ тээвэрлэгчийг тоноглох ажлыг хоёроос зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэх юм байна. Үүний дараа хөлөг онгоцыг тэнгист туршиж, цахилгаан соронзон катапультийг турших хүртэл зургаан сарын туршид тэнгист турших гэнэ. 

 

Энд дуулгахад, БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчин сүүлийн үед Энэтхэгийн далай болон Номхон далайн баруун хэсэгт үйл ажиллагаа идэвхжүүлсэн. Одоогоор БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчин нийт 355 хөлөгтэй, үүнд шумбагч онгоц багтдаг юм. 2025 он гэхэд хөлөг онгоцныхоо тоог 420, 2030 он гэхэд 460 болгон нэмэхээр ажиллаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин