Украинд орос дуу, номыг хориглов
2022-06-20

Украины Дээд рад олон нийтийн өмнө Оросын дуу хөгжмийг тоглохыг хориглосон хууль баталжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хууль батлагдсанаар Оросын уран бүтээлчдийн дуу хөгжим телевиз, радио, арга хэмжээ, сургууль, нийтийн тээвэр, зочид буудал, зоогийн газар, кинон дээр ч гарахгүй аж. Энэ хязгаарлалт нь Украины эзлэн түрэмгийлэгдсэн бүхий л нутаг дэвсгэр чөлөөлөгдөж, Оросын талаас түрэмгийлэл дуусах хүртэл үргэлжлэх аж. 

 

Хуульд зааснаар, орос үгтэй бүх дуу биш харин Оросын иргэн дуулсан эсвэл зохиосон уран бүтээлүүд л хоригт багтах юм байна. Тэр дундаа Оросын түрэмгийллийг дэмждэг уран бүтээлчдийн фонограмм, клипийг олон нийтийн өмнө ашиглахыг хориглох гэнэ.

 

Украины парламент Оросын дуу хөгжмийг хориглох тухай хуулийн төслийг сарын өмнө боловсруулан, дэмжсэн бөгөөд тавдугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн юм байна.

 

Үүний зэрэгцээ Оросын түрэмгийллийг шүүмжилдэг уран бүтээлчдийн жагсаалтыг гаргаж, тэдний бүтээлийг олон нийтийн өмнө ашиглахыг зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ энэ жагсаалтад багтахын тулд уран бүтээлчид Украины Аюулгүй байдлын албанд өргөдөл гаргах ёстой аж. Энэ өргөдөлдөө Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмждэг гэдгээ илэрхийлж, Оросыг түрэмгийллээ нэн даруй зогсоохыг уриалахын дээр энэ өргөдөлдөө бичсэн үгстэйгээ зөрчилдөх алхам хийхгүй гэж амлах ёстой юм байна. 

 

Орос ном ч хоригт багтав

 

Ийнхүү Оросын дуу хөгжмийг хориглохын зэрэгцээ Беларусь, Орос болон Оросын эзэлсэн Украины нутаг дэвсгэр дээрээс ном бүтээлийг Украин руу оруулах, борлуулахыг хориглосон байна. Гэхдээ 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө Украинд хэвлэгдсэн ном энэ хоригт хамаарахгүй аж.

 

Мөн тухайн ном орос хэл дээр бичигдсэн ч зохиогч нь Оросын иргэн биш бол номыг тусгай зөвшөөрөл авч Украин руу нэвтрүүлж болох гэнэ. Түүнчлэн Украины нутаг дэвсгэр дээр ирж байгаа хүмүүс зарж борлуулах зорилгогүйгээр, 10-аас дээшгүй тооны орос номыг авч явж болох юм байна. Гэхдээ эдгээр ном нь Украиныг эсэргүүцсэн агуулгатай номын жагсаалтад багтаагүй байх ёстой аж.

 

Үүний зэрэгцээ, Украины 6-11 дүгээр ангийн сургалтын хөтөлбөрөөс Орос болон Беларусийн зохиогчтой бүхий л бүтээлийг хасах, харин Николай Гоголь болон Крымийн татарын зохиолч Таир Халиловын уран бүтээлийг гадаадын уран зохиол биш харин Украины уран зохиол хичээл дээр үзэх журам гаргажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ӨӨРСДӨӨ ҮНДСЭН ДЭЭ ОРОС ШҮҮ ДЭЭ
2022-11-28
Nice . Ingeh l heregtei . Neg bodoliin mongold buh baishin englsih baigaa ni zun sonin bh daa
2022-06-20
Bravo:
Bravo
2022-06-20
Зөв штээ:
Оростой холбоотой нэршил, маш олон гудамж талбайн нэрийг ид өөрчилж байна
2022-06-20
Зочин:
Нэг бодлыг аргагүй юм. Ямар ч байсан украинчууд хэдэн арав, магадгүй зуун жилээр орос үндэстэнд өс санаж, заналт дайснаа гэж үзэх биз. Хот тосгодыг нь бөмбөгдөж, энгийн иргэдийг нь алж талж буй түрэмгийлэн довтлогчдын хэл, соёлыг ад үзэх нь ойлгож болох асуудал. Ганц төр засаг, Путин ч буруутай биш. Тэднийг байнга дэмждэг, дайныг зөвтгөөд байгаа оросын ард иргэд их буруутай.
2022-06-20
Молдавт бас хориглоод байна
2022-06-20