Бельгид эсэргүүцэл дэгдэж, бүх нислэгийг цуцалжээ
2022-06-20

Бельгийн нийслэл Брюссель хотын нисэх буудал зургадугаар сарын 20-ны даваа гарагт төлөвлөгдсөн бүх нислэгийг цуцалсан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Бельгийн үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулсан ажил хаялт, эсэргүүцлийн жагсаалын улмаас нислэг цуцлагдсан байна. Бельгийн үйлдвэрчний эвлэлүүд үнийн өсөлт, иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор зургадугаар сарын 20-ны өдөр өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

 

Евроньюс агентлагийн мэдээлснээр, Бельгийн гол үйлдвэрчний эвлэлүүд даваа гарагт Брюсселийн Төмөр замын буудал дээр цуглаан зохион байгуулж, улмаар олон мянган хүнийг нэгтгэн цааш жагсахаар төлөвлөж байгаа юм байна. Тэд Цалин хөлсийг нэмэгдүүлэхийн тулд Цалингийн стандартын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин