Холливудын жүжигчин Бен Стиллер Украинд очжээ

img

Холливудын жүжигчин, НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн сайн үйлсийн элч Бен Стиллер Польш, Украинд ажилласан талаар ВВС агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Бен Стиллер Украины дайнаас дүрвэсэн хүмүүсийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд Польшийн Жешув хотод бямба гарагт очиж, дүрвэгсэдтэй уулзсан байна.

 

"Олон сая хүн орон гэрээ орхихооос аргагүй болсон, тэдний 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд хүүхдүүд байна. Дайны хор уршгийг харуулах, эв нэгдэлд уриалахын тулд би энд ирсэн. Хүн бүр, хэн ч байсан, хаана ч байсан аюулгүй байдалд тэмүүлэх эрхтэй" хэмээн Бен Стиллер Инстаграм хуудсандаа бичжээ.

 

Өмнө нь Холливудын жүжигчин Анжелина Жоли ч мөн Украинд очиж байлаа. Тэрбээр мөн л НҮБ-ын сайн үйлсийн элчийн хувиар Украинд дөрөвдүгээр сард очсон юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ