Улаанбаатар-Улаан-Үдийн нислэгийн тоог нэмнэ
2022-06-20

Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэгийн тоог энэ сарын 30-ны өдрөөс эхлэн нэмж, долоо хоногт дөрвөн удаа нислэг үйлдэхээр болжээ. Энэ талаар Буриадын "Байкал" нисэх буудлын ерөнхий захирал Дмитрий Гармаев Телеграм хуудсандаа бичсэн байна. 

 

"Улаанбаатараас Солонгос, Казахстан, Киргиз орох нислэгийн хуваарийн талаарх Хүннү эйр компанийн мэдээллийг бид зүгээр ч нэг түгээгээд байгаа юм биш. Дэлхийн бусад орон руу дамжин нисэхийн тулд Монголын нийслэл рүү нисэх хүсэлтэй олон зорчигч байна. Улаанбаатарын "Хөшигт" шинэ нисэх буудал олон улсын сүлжээг идэвхтэй хөгжүүлж байгаа" хэмээн Дмитрий Гармаев телеграм хуудсандаа бичжээ.

 

Монголын Хүннү эйр компанийн үйлдэж буй энэ нислэг оросуудын хувьд "Ази руу хүрэх гүүр" болж байгаа талаар Буриадын хэвлэлүүдэд бичсээр байгаа юм. ОХУ хоригт орж, олон улсын нислэг хязгаарлагдсан энэ үед Оросын зорчигчид Буриадаас Монгол руу нисэж, Солонгос, Япон зэрэг гадаадын орнууд руу аялж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
зөв зөв, ивануудыг сайн саах хэрэгтэй, ивануудад зориулсан тусдаа өндөр тариф гаргах хэрэгтэй
2022-06-20
Зочин:
ОЛОН ЖИЛ ЯРЬСАН ЧӨЛӨӨТ БҮСҮҮД ААНДАА ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧИМААР ҮҮСЭЖ БНА АГААРЫН ТЭЭВЭР КАРГО ТЭЭВЭРИЙГ НЭМЖ ХӨГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ
2022-06-20
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-06-20