Кулеба: Украинчууд хүрзээр ч хамаагүй тулалдана
2022-06-20

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор Украин руу халдаж, дайн дэгдээснээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд барууны орнууд Украин руу төрөл бүрийн зэвсэг нийлүүлсээр байгаа ч зарим тохиолдолд зэвсгийн тусламж саатаж байгааг Украины тал шүүмжилж байгаа юм. Цаашлаад барууны орнууд зэр зэвсэг нийлүүлэхээ зогсоосон ч украинчууд Оросыг сөрөн зогссоор байна, хүрзээр ч хамаагүй тулалдана гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгджээ. 

 

"Бид зэвсэггүй болчихвол бид хүрзээр ч хамаагүй тулалдана. Бид хамгаалсаар байна. Учир нь энэ бол бидний оршихуйн төлөөх дайн. Тиймээс бид зэвсэг аль болох эрт авах тусам энэ нь бидэнд тусламж болно. Хожимдож зэвсэг илгээвэл бид "баярлалаа" гэж хэлнэ, гэхдээ олон зүйлийг алдсан, олон хүн амиа алдсан байна" хэмээн Дмитрий Кулеба ARD сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

Түүнчлэн тэрбээр Украин зэвсэглэлийн тал дээр Оросыг гүйцэхгүй байгаа талаар хүлээн зөвшөөрсөн байна. Олон зэвсэг тэр дундаа агаараас эсэргүүцэн хамгаалах систем шаардлагатай байгааг Кулеба онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
оросыг дэмжижи байгаа хүмүүс бол яргачид үхэж далдарцгаа. хүн алдаг яргачдыг үзэн ядаж байна
2022-06-27
оростойгоо үх чи муу яргачин хүүр вэ
2022-06-27
агуу ялгуусан улаан арми түүхэнд гайхалтай ялалтуудыг авчирч байна, украйн, нато, ану зэрэг улсууд барахгүй юм байнаа
2022-06-20
оростойгоо үх чи муу яргачин хүүр вэ
зочин:
Эн дайнд гадны турхиралтанд орсон УКРАЙН УЛС ХОХИРООД үлдэв.БАРУУНЫХАН АНУ УКРАЙНД ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЖ БАЙГАА БОЛОВЧ ТҮҮНИЙ ҮНИЙН ДҮНГЭЭС ХЭД ДАХИН ИХ НЕФТЬ ХИЙ ОРОСООС ХУДАЛДАЖ АВСААР БАЙНА .АНУ Ч УРАНАА ОРОСООС АВЧ БАЙНА.Британи Бельги Германд инфляцаас үүдэлтэй жагсаал цуглаан эхнээсээ гарч эхлэв.
2022-06-20
Энэ дайнд Украйн аль хэдийн ялсан Өнөөдрийн ялагдал нь ирээдүйн ялалт байх болно Путин түүхийн номонд тун ч муугаар бичигдэж үлдлээ Нэгэн цагт нэг туган доор хамтдаа явсан 2 ард түмэнг хэдэн 100 жил ч арилахгүй өс хонзон үзэн ядалт бий болголоо
2022-06-20
Одоо Украинд туслахгүй бол хэзээ туслах билээ. Оросын хөрш бүх улс нэг юм бодож байгаа. Бид ч гэсэн боломжоороо туслах хэрэгтэй
2022-06-20
Иргэн:
Хөөрхий дөө зайлуул аргаа барж дээ. Хэдэн чавх хийж явуулдаг юм уу ккк
2022-06-20