Украины эзлэгдсэн нутгийн сургуулиудад ажиллах саналыг Оросын оюутнуудад тавьжээ
2022-06-20

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу халдсанаас хойш энэ улсын Херсон болон Запорож мужид хяналтаа тогтоож, улмаар энэ хоёр мужийг Оросын эгнээнд багтаахаар ажиллаж байгаа юм. Хяналтаа тогтоосон бүс нутаг дахь сургуулиудад Оросын үнэлгээний систем нэвтрүүлж, орос хэл дээр хичээлийг нь заах журам гаргасан. Үүнтэй холбоотойгоор Херсон, Запорож мужид ажиллах саналыг Оросын оюутнуудад тавьжээ. Энэ талаар Тайга.инфо мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Запорож болон Персон мужид ажиллах"-ыг уриалсан мэдээлэл Новосибирскийн Багшийн их сургуулийн оюутны чатад тавигдсан гэнэ. Новосибирск мужийн Боловсролын яам "Украин руу томилолтоор ажиллах хүмүүсийн нэрсийг гаргах"-ыг санал болгосон, "томилолтоор ажиллах" хүмүүс сургалт, хүмүүжлийн ажлыг явуулж, хүүхдүүдтэй ажиллана гэж зарлалд өгүүлсэн байгаа аж.

 

Түүнчлэн, наймдугаар сараас 10 дугаар сарын хооронд Херсон болон Запорож мужид бүх хичээлийн багш шаардлагатай байгаа гэж зарлалд өгүүлсэн гэнэ. Энэ хоёр мужид ажиллах багш нарт өдөрт 7000 рублийн цалин (shuud.mn: монгол мөнгөөр 310 мянган төгрөг орчим) олгох, замын зардал, амьдрах байраар хангахын дээр үндсэн ажлыг нь хадгална гэж амалсан байна.

 

Тайга.инфо сайтын мэдээлснээр, Херсон, Мелитополийн сургуулиудын хичээлийн шинэ жилд бэлтгэх "сайн дурын багш нар"-ыг хайж байгаа талаарх зарлал зургадугаар сарын эхээр Волгоград мужид  тархсан байна. Энэ мужийн сайн дурынхныг хоёр долоо хоногийн хугацаанд Херсон, Мелитополь хот руу явж ажиллахыг уриалж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
За энэ одоо 1945 он юмуу хаашаа юм
2022-06-25
Иргэн:
Эзлэн түрэмгийлэл биш гээд байлуу муусайн уханууд
2022-06-20
Энэ оросууд дураараа духнууд шүү. Аягүй бол удахгүй Херсоныг буцаан алдана
2022-06-20