БНСУ-д визгүй зорчих бүлэг жуулчдад тавигдах шаардлага
2022-06-20 11:59

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой боллоо. Энэхүү шийдвэр нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

 

 

Дээрх шийдвэрт Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлага тавигдаж буйг анхаарна уу.

 

1. Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх

 

2. Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах

 

3. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх

 

4. Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх

 

5. Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.

 

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5 хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдахыг БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас анхааруулж байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
юу гэж хаад солонгос онигор хөх бөгсгүй бор хүүхнүүдийг тоосон байдын. одоо бөөн засвар болохоос муухай хужаа царайтай шдээ. хөмсөг сормуус ч байхгүй богино хөлтэй хажууд узбек хүүхнүүдийг хар бөгсний бүжгийг нь хар юун будаад ч царай муутай сонууд
2022-07-01
БООЛЫНХОО БООЛ БОЛЖЭЭ БИД:
ГУЙЛАН УЛСЫН ГУДАМЖИНД ИХ ХААНЫ ҮР САД, ГУРВАН ҮЕЭЭРЭЭ ГУЙЛГАЧИЛЖ СУУЛАА... ЭЗЛЭЖ ,ТАТВАРЛАЖ, ЭМС ОХИДИЙГ НЬ ШИЛЖ ЭХНЭРЭЭ БОЛГОЖ ЯВСАН ТҮҮХ БИЙ БЭЭЗ. БООЛЫНХОО БООЛ БОЛЖЭЭ
2022-06-21
юу гэж хаад солонгос онигор хөх бөгсгүй бор хүүхнүүдийг тоосон байдын. одоо бөөн засвар болохоос муухай хужаа царайтай шдээ. хөмсөг сормуус ч байхгүй богино хөлтэй хажууд узбек хүүхнүүдийг хар бөгсний бүжгийг нь хар юун будаад ч царай муутай сонууд
Гадаад Хэргийн Яаманд:
Солонгосчууд Монгол улсад визгүй зорчдог гэсэн биз. Тэдэнд тусгай шаардлага тавих учиртай . Хил дээр ирээд 10.000 доллор барьцаанд орхи гэдэг ч юм уу. Өөөдөр тэд мнгөтэй байж болно. Монгол ядуу байж болно. Дээрэлэхсэн. Барьцаалсан. Элэг барьсан. Гутаасан.Тэгш бус . Шудрага бус. Ёс зүйгүй. Увайгүй шаардагыг сонсох ч хэрэггүй. Тэгж явсанд орвол . Бүр больсон нь дээр ш
2022-06-20