Украинд туслахаар шийдсэн Орос сэтгүүлчийн Нобелийн шагнал 103 сая долларын үнэ хүрчээ
2022-06-21

Оросын "Новая газета" сонины Ерөнхий редактор, Нобелийн энх тайвны шагналт Дмитрий Муратов шагналаа зарж, олсон мөнгийг Украины дүрвэгчид, шархадсан хүмүүс болон нэн даруй эмчилгээнд хамрагдах шаардлагатай хүүхдүүдэд зарцуулахаар болсон. Тэрбээр энэ шийдвэрээ дайн эхэлснээс сарын дараа буюу гуравдугаар сарын 22-ны өдөр нийтэд зарлаж байв.

 

Муратов шагналаа дуудлага худалдаагаараа зарна гэж мэдэгдэж байсан юм. Улмаар энэ дуудлага худалдаа даваа гарагт АНУ-д болж, Муратовын Нобелийн шагналыг 550 мянган доллараас эхлэн дуудаж, 103,5 сая доллараар зарагджээ. Түүний шагналыг ийм өндөр үнээр хэн авсан нь одоогоор тодорхойгүй байгаа гэж Регнум агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Муратов дуудлага худалдаанаас олсон бүх мөнгийг Украины дүрвэгчид очсон улс орнуудад хандивлахын тулд ЮНИСЕФ-д шилжүүлэхээр болжээ.

 

Энд дуулгахад, Дмитрий Муратов "ардчилал, энх тайвны гол нөхцөл болох сэтгэн бодох эрх чөлөөг хамгаалах хүчин чармайлт гаргасныхаа төлөө" Энх тайвны шагнал хүртэх болсон талаар 2021 оны 10 дугаар сарын наймны өдөр зарлаж байлаа. Энэ шагналыг хүртсэн буй Оросын дөрөв дэх иргэн болсон Муратовд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин биечлэн баяр хүргэж байгаагүй. Кремлийн нэрийн өмнөөс Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баяр хүргэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Aзизовын гөлөг өө:
чи энэ хэсгийг битгий унш... бүүр хол очиж хуц.. барууны бууны нохой тэгээд хамаг шагнал мөнгөө бусдад хандивлах уу...?
2022-06-21
WWW:
baruunii buunii nokhoi l baikhgui yu.
2022-06-21
Aзизовын гөлөг өө:
чи энэ хэсгийг битгий унш... бүүр хол очиж хуц.. барууны бууны нохой тэгээд хамаг шагнал мөнгөө бусдад хандивлах уу...?
зочин:
Aйгаагүй сайн байна. Oрост эрүүл ухаанаар сэтгэгчидээ 15 жилийн ялаар айлгах болсон энэ үед зоригтой үйлдэл хийж.
2022-06-21
F:
Baliar deeremchid
2022-06-21
Сайн Орос байна.
2022-06-21