Оюутан цагдаа ажиллаж эхэллээ
2022-06-21

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийг хангах, "Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Найрсаг Улаанбаатар-2” арга хэмжээний хүрээнд оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, аялал жуулчлалаар яваа гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, жуулчдад аялал жуулчлал, соёлын үйлчилгээний мэдээлэл түгээх, олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаатай уялдуулан “Оюутан цагдаа” хөтөлбөрийг Дотоод хэргийн их сургууль, Монголын Оюутны холбоотой хамтарч, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 157.1 сая төгрөгийн санхүүжилтээр эхлүүллээ.

 

“Оюутан цагдаа”-г ажиллуулж эхэлснээр Нийслэл хот болон орон нутагт аялал жуулчлалаар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа, зөвлөгөө авч, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний байршлын талаарх шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай авах ач холбогдолтой юм.

 

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар

Shuud.mn
Сонин хачин