Камбожид 300 килограмм жинтэй загас барьжээ
2022-06-21

Камбожийн нутаг дэвсгэр дэх Меконг голоос 300 килограмм жинтэй зэгсэн загас барьсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ загас түүхэнд хүн барьж, баримтжуулж байсан загаснууд дундаас хамгийн том, цэнгэг усны загасанд тооцогдож байгаа гэнэ. Өмнө нь Тайландад 2005 онд баригдсан загас хамгийн томд тооцогдож байжээ. 

 

"Хорин жилийн туршид гол, нуурын том загаснуудыг судлах явцад барьж, баримтжуулж байсан загаснуудаас хамгийн том нь энэ загас" хэмээн судалгааны багийн ахлагч, биологч Зеб Хоган өгүүлжээ.

 

Анх энэ аварга том загасыг Ко Преа арлаас загасчин зургадугаар сарын 13-ны өдөр олж харсан гэнэ. Улмаар тэрбээр судлаачидтай холбогдон, энэ талаар мэдээлжээ. Судлаачид ирж загасыг барин хэмжээд, эргүүлэн усанд тавьсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин