Путин Беларусьт айлчилна
2022-06-21

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусьт айлчлан, Холбоотон улсын бүс нутгийн форумд оролцохоор болсон талаар РИА Новости мэдээлжээ. 

 

Энэ форум ирэх долоо хоногт болох бөгөөд форумын үеэр Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар уулзана гэж Оросын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Беларусь, Оросын бүс нутгийн IX форум зургадугаар сарын 30-наас долдугаар сарын нэгний хооронд Беларусийн Гродно хотод болох аж. Энэ форумд оролцож, Лукашенкотай уулзахаар Путин Беларусийг зорихоор болсон нь түүний хувьд дайн эхэлснээс хойших анхны гадаад айлчлал болж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Путлер гөлөг
2022-06-22
Өөр явах улс бараг байхгүй .Монгол хятад хойд солонгос дуусаа.
2022-06-21