ФОТО: ҮУИТ-ын тайзнаа өдөр бүр тоглогдож буй "Дэлхийд гайхагдсан монгол урлаг"
2022-06-21

Үндэсний Урлагийн Их Театр шинэчлэгдсэн "ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН МОНГОЛ УРЛАГ" тоглолтынхоо нээлтийг энэ сарын 18-ны өдөр хийж, үзэгч олонд толилууллаа. Тус тоглолт хоёр жилийн хугацаанд завсарлаж, шинэчилсэн хөтөлбөрөөр үзэгчдэд хүрч байна. 

 

 

Тоглолтод Үндэсний Хөгжмийн Их Найрал, ХБ, АЖ, ТШ, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дууны чуулга, АЖ, ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. 

 

Уг тоглолтоос монголчуудын олон зууны турш өвлүүлэн уламжилж ирсэн, ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өв болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад орсон өвөрмөц соёл, нүүдэлчин ахуйг алдаршуулсан ардын аман зохиол, байгаль эхтэйгээ хүмүүний хэлхээ холбоог эрхэмлэдэг гүн ухааныг өлгийдөн авч, шимтэн таалаарай.

 

"ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН МОНГОЛ УРЛАГ" тоглолт өдөр бүр 18.00 цагт Үндэсний Урлагийн Их Театрын тайзнаа тоглогдож байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин