Улаанбаатарын их дуулгад оролцох Монгол Улсын шигшээ баг
2022-06-21

Монголын жүдо бөхийн холбоо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дэлхийн цуврал болох “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнийг энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотноо “Степпе арена”-д зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа.

 

“Улаанбаатар их дуулга-2022”-ын зохион байгуулалтын талаар Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, дасгалжуулагч Ч.Болдбаатар, тамирчдын төлөөлөл Ц.Цогтбаатар, Б.Баасанхүү нар мэдээлэл хийлээ.

 

 

Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл “Улаанбаатар их дуулга”-ыг Монголд анх удаа зохион  байгуулж байна. 30 орны 159 эрэгтэй, 106 эмэгтэй, нийт 265 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ ирүүлсэн. Үүнд, жүдо бөх өндөр хөгжсөн Япон, БНСУ, Франц, Герман, Итали, Израйл, Нидерланд Казахстан, Узбекистаны баг хүчтэй бүрэлдэхүүнээ илгээгээд байна. ОХУ-ын тамирчид IJF-ийн далбаан дор оролцоно” хэмээв.

 

 

Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар “Манай улсын хувьд зохион байгуулагч орны давуу эрхээрээ жин тус бүрд дөрвөн жүдочноо өрсөлдүүлэхээр бэлтгэл сургуулилтаа базаагаад байгаа. Нийт 55 тамирчин, долоон багштайгаа тэмцээнд орохоор боллоо. Он гарснаас хойш Франц, Бельги, Израйл, БНСУ-ын багтай бэлтгэл хангасан. Мөн 2028, 2032 оны олимпод оролцох залуу тамирчдадаа урам зориг өгөх зорилгоор тэднийгээ тэмцээнд түлхүү оруулж байгаа” гэв.

 

 

Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар “Миний бие 73 кг-ын жинд жингээ тэргүүлж барилдана. “Улаанбаатар их дуулга” нь 2024 оны олимпын оноо цуглуулах эхний тэмцээн гэдгээрээ онцлог. Оноо цуглуулж, жагсаалтын эхний 22 тамирчин олимпод орох эрхээ авдаг. Энэ бол олон хүнд боломж олгох тэмцээн. Хэн олон оноо авсан, амжилттай барилдсан нь олимпын оноо авна. Иймээс монголчуудыгаа өргөн бүрэлдэхүүнээр ирж, Монголын тамирчдаа дэмжээрэй” хэмээсэн юм.

 

Манай улс өмнө нь 2009-2012 онд “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнийг эх орондоо зохиосон бол 2013-2016 онд Гран При ангиллын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан туршлагатай. Харин 2016 оноос тасалдаад байсан IJF-ийн дэлхийн цуврал тэмцээн энэ удаад зэрэглэл ахин Гранд Слам болж зохиогдож байна. Гранд Слам ангилалд түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 оноо авах юм.

 

Тэмцээнд оролцох дэлхийн шилдгүүдийг танилцуулбал, Японоос олимпын аварга Таканори Нагасэ /-81 кг/, дэлхийн аварга Цүкаса Ёшида /-57/, Ай Шишимэ /-52/, Мами Үмэки /-78/, Португалын цорын ганц дэлхийн аварга Хорхе Фонсека /-100/, Тайваний цорын ганц олимпын мөнгөн медальт Ян Юү-Вэй /-60/, Германы шигшээд дэлхийн аварга Анна-Мария Вагнер, Узбекистаны олимпын хүрэл медальт Давлат Бобонов /-90/, Израйлаас дэлхийн аварга Саги Муки /-81/, Нидерландаас дэлхийн аварга Ноел Ван Т Энд /-90/, ОХУ-ын дэлхийн аварга Яго Абулазе жин өгсөн -66 кг-д өрсөлдөхөөр манай улсад ирээд байна. Харин манай улсаас олимпын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Ганбаатарын Одбаяр, Ёндонпэрэнлэйн Басхүү нарын дэлхийн шилдгүүд хүч үзнэ.

 

Тэмцээний шагналын сан 154.000 евро бөгөөд түрүүлсэн жүдоч 5000, мөнгөн медаль 3000, хүрэл медальтан 1500 еврогийн шагнал гардана.

 

Монгол Улсын шигшээ багийг танилцуулъя

 

-60 кг: Энхтайваны Сумъяабазар, Энхтайваны Ариунболд, Бямбажавын Цогт-Очир, Бямбасүрэнгийн Сүхбат

-66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү, Баянмөнхийн Нармандах, Баттогтохын Эрхэмбаяр, Гүнжинлхамын Сод-Эрдэнэ

-73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар, Лавжаргалын Анхзаяа, Ганбаатарын Одбаяр, Одгэрэлийн Уранбаяр

-81 кг: Гэрэлтуяа Болор-Очир, Баттулгын Мөррэнцэн, Батзаяагийн Эрдэнэбаяр, Төмөрсанаагийн Рэнцэндорж

-90 кг: Гантулгын Алтанбагана, Ганбаатарын Пунцагцэрэн, Баттогтохын Мөнхбаяр, Дармаабазарын Мөнхтулга

-100 кг: Батхуягийн Гончигсүрэн, Одбаатарын Хангал, Батбаатарын Сумъяабаяр, Дарьхүүгийн Нямхүү

+100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл, Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, Аманжолын Арман, Уламбаярын Балжинням

-48 кг: Бавуудоржийн Баасанхүү, Ганбаатарын Наранцэцэг, Тэрбишийн Ариунзаяа, Баасансүрэнгийн Ойдовчимэд

-52 кг: Бишрэлтийн Хорлоодой, Энхбаатарын Номинтуяа, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, Цэрэнтогтохын Гал-Од

-57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн, Батсүхийн Алтанцэцэг, Оюунгэрэлийн Оюунчимэг, Мөнхцэдэвийн Ичинхорлоо

-63 кг: Болдын Ганхайч, Баярбатын Баасанжаргал, Саранцэцэгийн Лхагвадулам, Лхагважаргалын Дэлгэрмаа

-70 кг: Цэрэндуламын Энхчимэг, Мөнхбатын Даваасүрэн, Цэрэнгийн Мөнхтуяа, Баатарсүх Ганзаяа

-78 кг: Батбаярын Эрдэнэт-Од, Отгонбаярын Хүслэн, Баттулгын Хонгорзул, Батсуурийн Ням-Эрдэнэ

+78 кг: Амарсайханы Адъяасүрэн, Дамбадаржаагийн Номинзул, Мөнх-Эрдэнийн Ууганжаргал, Энхмэндийн Жаргалмаа

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
AZHAR ABDULLAHI:
DR.BOB Powerful love Spells that are harmless and protect you from all evil spirits and bring back ex-lover. Call/WhatsApp: +2349153314547 Am Azhar Abdullahi, With so much joy in my heart, I am here to express myself about how DR BOB saved my Relationship from Breakup. My Boyfriend and I were having some misunderstandings and it was tearing our Relationship apart to the extent my Boyfriend was seeking a Breakup. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across DR BOB details and about how he has helped a lot of people by restoring their relationships. I contacted DR BOB and in less than 48 hours my Boyfriend cancelled the Idea of Breakup. Now I and my Boyfriend live together in peace and harmony all thanks to DR BOB for saving my Relationship from breaking up. Contact Info!! Call/WhatsApp: +2349153314547 Email: foreverspellcast49@gmail.com
2023-02-06
AZHAR ABDULLAHI:
DR.BOB Powerful love Spells that are harmless and protect you from all evil spirits and bring back ex-lover. Call/WhatsApp: +2349153314547 Am Azhar Abdullahi, With so much joy in my heart, I am here to express myself about how DR BOB saved my Relationship from Breakup. My Boyfriend and I were having some misunderstandings and it was tearing our Relationship apart to the extent my Boyfriend was seeking a Breakup. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across DR BOB details and about how he has helped a lot of people by restoring their relationships. I contacted DR BOB and in less than 48 hours my Boyfriend cancelled the Idea of Breakup. Now I and my Boyfriend live together in peace and harmony all thanks to DR BOB for saving my Relationship from breaking up. Contact Info!! Call/WhatsApp: +2349153314547 Email: foreverspellcast49@gmail.com
2023-02-06
ESUIGEN:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM whatsapp 15733337443 Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. www.drpradhanurologist.com
2022-06-21
Алуурчин оросууд оролцохгүй
2022-06-21