Хийн гачигдалд орсон Европын орнууд эргээд нүүрс ашиглахаар зэхэж байна
2022-06-21

Оросын байгалийн хийн томоохон хэрэглэгчид болох Европын орнууд хийн нийлүүлэлт эрс багасах эсвэл тасалдсан тохиолдолд нөөц хувилбар болгож дулааны цахилгаан станцын ажиллагааг сэргээх төлөвлөгөө боловсруулж байгаа талаар Ройтерс мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дулааны цахилгаан станц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хязгаарлалтыг цуцлан, эрчим хүчний хямралтай тэмцэх төлөвлөгөөний эхний шатыг хэрэгжүүлэхээр болсон талаар Нидерландын Засгийн газар даваа гарагт мэдэгдсэн байна. Түүнчлэн Итали улс руу Орос хэсэгчилсэн байдлаар хий нийлүүлэхээр болсны дараа Итали эрчим хүчний онцгой байдал зарлаж магадгүй байгаа талаар Ройтерс мэдээлжээ.

 

Мөн Оросын байгалийн хийн томоохон хэрэглэгч болох Герман улс дулааны цахилгаан станцуудынхаа ихэнхийг сэргээхэд бэлэн байгаа талаар зарласан байна. Энэ шийдвэр "таатай биш " ч байгалийн хийн хомстол үүссэн нөхцөлд Герман улс "улс төрийн төвшний сүрдүүлгийн бай" болно гэж Германы эдийн засгийн сайд Питер Хабек мэдэгджээ. Нөөц төлөвлөгөөнд шилжсэн улс орнуудын тоонд Австри ч багтана. Энэ улсын Засгийн газар байгалийн хийгээр ажилладаг станцуудаа нүүрсээр ажилладаг болгох төлөвлөгөө баталсан юм. 

 

Одоогоор, дулааны цахилгаан станцын үйл ажиллагааг сэргээх нь нөөц хувилбарт тооцогдож байгаа бөгөөд учир нь Европын орнууд Оросын талаас хий нийлүүлэхээ багасгасны улмаас байгалийн хийн нөөцөө бүрдүүлж чадахгүй байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Европчууд оросын хийнд найдаад эх дэлхийгээ бодоод хэт их нүүрсний станцуудаа хаасан нь өөрсдөд нь дарамт болж байна. Одоо оросоос нүүрс хий авахгүй л юм чинь өөрсдийн нүүрсний станцаа сэргээсэн нь дээр л дээ. тэгсэнээр европчууд юу ч алдахгүй. харин оросууд л 250 тэрбум долларын зах зээлээ үүрд алдаж байгаа юм даа
2022-06-22
Зочин:
БАРУУН ЕВРОП төв азийн МОНГОЛТОЙ адил саарал утаанд бүрхэгдэх цаг айсуй.Цаг цагаараа байдаггүй гэж энэ . Өөрсдөө хориг тавьчихсан улсуудын хөгжил 50 жилээр ухарав аа
2022-06-22
ESUIGEN:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM whatsapp 15733337443 Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. www.drpradhanurologist.com
2022-06-21