Хятадад үерийн улмаас 220 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Хятадын Фужянь мужид үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер бууж, 220 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар Синхуа агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, мужийн зарим нутагт хөрс нурж, газар нутаг усанд автан, байшин, зам эвдэрсэн байна. Юян хотод хамгийн их хур тунадас орсон бөгөөд энд цагт 78,6 мм хур тунадас бүртгэгджээ.
Зургадугаар сарын 18-19-нд тохиосон үерийг сүүлийн 60 жилд бүртгэгдэж байгаагүй хамгийн том үер гэж цаг уурчид мэдээлсэн байна. Энэ үерийн улмаас Хятадын хамгийн өмнөд хэсгийг Гуандун, Гуанши-Жуаны автономт бүс ч ихээхэн хохирол амсжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ