Хятадын цэргийн онгоцууд Тайванийн хяналтын бүс рүү нэвтэрчээ
2022-06-21

Даваа гарагт Хятадын Ардын чөлөөлөх армийн 10 онгоц Тайванийн агаараас эсэргүүцэн хамгаалах системийн таних бүсэд нэвтэрчээ. Энэ талаар Sina мэдээллийн портал дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ ажиллагаанд KJ-500 онгоц, Н-6 стратегийн бөмбөгдөгч, J-11 хоёр сөнөөгч, J-16 сөнөөгч дөрөв, мөн J-10 сөнөөгч онгоцууд оролцсон байна.

 

H-6 бөмбөгдөгч онгоц Тайванийн баруун урд хэсэгт, агаараас эсэргүүцэн хамгаалах системийн таних бүсэд нэвтэрч, өмнөд хэсгийг тойрч, дорнод эрэг хүртэл нисээд дараа нь буцаж эргэн өмнөх чиглэлээрээ ниссэн байна. Харин үлдсэн онгоцууд мөн л арлын баруун урд талаас нэвтэрч, хэдэн зуун километр гүн рүү ороод эргээд ирсэн чиглэлээрээ нисчээ.

 

Үүний хариуд Тайванийн Зэвсэгт хүчин сөнөөгч онгоцуудаа хөөргөсний дээр Ардын чөлөөлөх армийн цэргийн нисэх хүчинд зохих анхааруулга илгээсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хятад гэж жоом шиг муухай хүмүүс байнаа. монголчуудад л сайхан харагддаг юм байлгүй. нээх муухай царайтай
2022-06-27