Токаевт гомдсон Путин Казахстанд худалдааны дайн зарлав 
2022-06-22

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Украины талаарх байр сууриа Владимир Путиний өөдөөс эгцлэн харж байгаад хэлсний дараа Орос улс Казахстаны газрын тосны ачилтыг зогсоож, улмаар Казахстан Оросын нүүрстэй вагонуудыг зогсоосон талаарх мэдээлэл тархав. 


ОХУ Европ руу гарах Казахстаны газрын тосны замыг хаав 


Орос улс Казахстаны газрын тосны экспортыг хязгаарлаж байгаа талаарх мэдээлэл ням гарагт гарсан юм. Ийнхүү зогсоосон шалтгаан нь Дэлхийн II дайны үеийн мина эсвэл торпед байж болзошгүй 50 зүйл илэрсэн гэж Оросын тал тайлбарлаж байв. 


Олдсон зүйлийг шалгахын тулд боомтын нэг хэсгийг хаасан юм. Минийг аюулгүй болгох ажлыг зургадугаар сарын 20-нд эхэлнэ гэж зарласан бөгөөд энэ сар дуустал үргэлжилж болзошгүй гэж хэвлэлийнхэн мэдээлжээ. 


Албан ёсоор ийм тайлбар хийсэн ч Казахстаны Ерөнхийлөгч Кремль огтоос таамаглаж байгаагүй гэнэтийн мэдэгдэл хийсэнтэй холбоотой гэж хэвлэлийнхэн таамаглаж байгаа юм. 


Газрын  тосны транзитыг зогсоосны хариуд Казахстан Оросын нүүрсийг өөрийн нутаг дэвсгэр дээгүүрээ дамжин өнгөрөхийг бүрэн хориглосон. Улмаар Хойд Кавказын төмөр зам дээр Оросын нүүрсийг ачсан 1,7 мянган вагон гацсан гэж Корреспондент.нет мэдээлжээ. 


Үүнийг Казахстаны тал тайлбарлахдаа, ачааг түр зогсоосон, энэ нь экспортод нөлөөлөхгүй хэмээн онцолсон байна. 
Албан тайлбар болон бодит байдал зөрүүтэй ийм үйл явдал өрнөж байх үед, зургадугаар сарын 21-ний өдөр ЕХ Казахстаны хамтын ажиллагааны зөвлөлийн хурлын дүнгээр Брюссель мэдэгдэл гаргасан нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Энэ мэдэгдэлд “геополитикийн шинэ нөхцөл байдалд” Казахстан болон Европын холбооны хамтын ажиллагаа нэн чухал, тэр дундаа түүхий эд, Ази, Европыг холбосон чиглэлүүдэд онцгой ач холбогдолтой хэмээн цохон тэмдэглэсэн байна. 


Энд дуулгахад, ЕХ нь Казахстаны гол худалдааны түнш, мөн гол гадаадын хөрөнгө оруулагчийн дээр Казахстан Төв Ази дахь  Европын холбооны гол худалдааны түнш юм. 


Кремлийг алмайруулсан Токаевын мэдэгдэл 


Зургадугаар сарын 17-ны өдөр Петербургийн эдийн засгийн форумын хүрээнд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар нээлттэй ярилцах үеэр Токаев  өөрсдийгөө тунхагласан Луганск болон Донецкийн бүгд найрамдах улсыг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрөхгүй гэх утга бүхий мэдэгдэл хийсэн юм. 


“Үндэстнүүдийн өөрсдийгөө тодорхойлох эрх дэлхий даяар хэрэгждэг байсан бол дэлхий дээр 193 улс биш 500-600 гаруй улс байх ёстой байлаа. Ингэвэл эмх замбараагүй байдал бий болно. Ийм л шалтгаанаар бид Тайвань, Косово, Өмнөд Осети, Абхазийн аль алиныг нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ зарчим Луганск, Донецкод ч үйлчилнэ” хэмээн Токаев мэдэгдсэн юм. 


Токаевын энэ үг Орост ихээхэн дуулиан дэгдээсэн. Оросын Төрийн Думын гишүүн Константин Затулин Токаевын мэдэгдлийн хариуд илтэд сүрдүүлсэн мэдэгдэл хийсэн. 


“Ихэвчлэн орос хүн ам суурьшсан хэд хэдэн муж өөрсдийг нь Казахстан гэж нэрлэсэнд тааламжгүй ханддаг гэдгийг тэр маш сайн мэдэж байгаа” хэмээн мэдэгдсэнийг Казахстаны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн хэрэг гэж олон улсын ажиглагчид үзэж байна. 


Петербургийн форумын үеэр Токаев анхаарал татсан хэд хэдэн мэдэгдэл хийсний нэг нь Барууны хоригтой холбоотой мэдэгдэл юм. 


Тэрбээр Барууны хоригийг зөрчихгүйгээр Оростой эдийн засгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсний дээр хориг мөрдөх тал дээр барууныхан Казастанд ямар ч дарамт шахалт үзүүлээгүй хэмээн онцолж байв. 


Түүнчлэн, форумд оролцохоор Орост айлчилж байх үеэр нь Токаевт Александр Невскийн одон гардуулах гэж байсан ч тэрбээр Оросын шагналыг авахаас татгалзсан гэж Казахстаны “Тэнгри ньюс” агентлаг мэдээлжээ. 


Хэвлэлийнхний мэдээлснээр, Токаев Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл ямар ч орны ямар ч шагналыг хүлээн авахгүй гэсэн байр суурьтай байгаа гэж тайлбарлажээ. 

 

Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин
бүгд оросын эсрэг байж дайнаа зогсоохгүй бол бүх нийтээрээ орос руу террор хийх хэрэгтэй. москваг яагаад дэлбэлэхгүй байнаа. украйнууд террор хийхгүй тэнэг байна
2022-06-27
Монгол:
Казакууд ёстой сайн байна. Тусгаар улс гэдгээ зөв ашиглаж хөгжиж чадаж байндаа .
2022-06-23
Irgen:
Ер нь Оросын дээрэнгүй үйлдэлд хүлцэнгүй хандаж, ая тал засаад байвал хөрш орнуудад үзүүлж буй заналхийлэл, түрэмгийлэл нь маргааш Монгол руу ч чиглэх болно. Токаев харин ч мундаг байна.
2022-06-23
Яг хэллэж
2022-06-22
Putin XUiLO:
XASAG er mundag bna,,
2022-06-22
Уншигч:
Ард түмнийхээ хүсэл зоригийн дагуу Путлёрт анхааруулсан хэрэг, путлёр хариу авч байгаа нь ч энэ илрэл, Токаев назарбаев биш, путлёрын шидсэн модыг зууж авчирдаг нохой биш шүү гэдгээ маш тод илэрхийллээ. Ард түмэн Токаевын талд бат зогсож байгаа цагт хэнээс ч айхгүй бас хэнд ч ялагдахгүй нь лавтай.
2022-06-22
Яг хэллэж
Яг үнэн
2022-06-22
оросуудаас тусламж гуйж үзсэн гэвч оросуудд тусгаар тогтнолд нь илэрхий халдаад эхэлсэн учраас зайгаа барьж байгаа юм. тэгээд ч Турк Хятадтай хэл амаа ололцсон болохоор оростой сүжрээд байх шаардлагагүй болсон. оросыг их дагавал оросын тоглоомын улс л болно
2022-06-22
Яг үнэн
Токаев мэдээж улс орныхоо бүрэн бүтэн байдлыг хадгалах алсын хараатай мэдэгдэл хийсэн. Хэрэв Донецк Луганскийг зөвшөөрвөл Казахстанаас мөн адил орос хэлтэй мужууд нь сална гэвэл хориглох аргагүй болно. Хятад бас Оросын талыг дэмжихгүй байгаа нь Тайвантай холбоотой
2022-06-22
зочин:
Ард иргэдээсээ айгаад жагсаал цуглааныг дарахын тулд ОРОСООС ЦЭРГИЙН ТУСЛАМЖ аьч байснаа ТОКАЕВ хасаг мартжээ. Загасны ОЙ САНАМЖТАЙ юм байна даа хөөрхий.Амьдрал бол монголтой нэг түвшинд
2022-06-22
зочин:
Саяхан бид болохоо байлаа гээд ААХБ аас тусламж гуйгаад ОРОСООС ТУСЛАМЖ ХҮСЭЖ ЖАГСААЛ ЦУГЛААНЫГ ДАРЖ БИЛЭЭ. ЯМАР АМАРХАН МАРТАЖ БАЙНАА ХАСГУУД УГААСАА ХОШНОГОНДОО САНААТАЙ ГЭДЭГ НЬ ЭНЭ ДЭЭ. ХАСГУУД 2 БИТГИЙ ХЭЛ 3,БҮР 4 НҮҮР ГАРГАЖ ЧАДАХ ХҮМҮҮС ДЭЭ .ДЭЭХНЭ НЭГЭН НИЙТЛЭЛ ДЭЭР НАЗАРБАЕВ БИД БАРАГ МОНГОЛЫГ ТЭЖЭЭЖ БАЙГАА ӨЧНӨӨН ТОНН ТАЛХ ӨГЧ БАЙГАА ГЭЖ ХУЦДАГ БАЙНА ШҮҮ. КАЗАКСТАН МАНАЙТАЙ ИЖМЛ ТҮВШИНД АМЬДАРЧ БАЙГАА ЮМ БАЙНА .КАЗАКСТАНААС ИРСЭН ХҮНТЭЙ УУЛЗАХАД 75000 ТЕНГЕ ТЭТГЭВЭРТ АВЧ БАЙНА ГЭЖ ХЭЛЭВ.75000×7=525000 ТӨГ БОЛЖ БАЙНА.ХОВДЫН БАРААНЫ ХЯМДЫГ ГАЙХААД БАЙСАН ДАА.
2022-06-22
СОЛОНГОТ:
В.ЖИРНОВСКИЙ амьд мэнд байхдаа хөөрхий минь ЗХУ Казахстанд их хэмжээний газар нутгаа билэглэсэн байна гэж харамсаад байсан билээ. Тэр ч одоо өнгөрсөн байх даа !
2022-06-22
зочин:
Саяхан бид болохоо байлаа гээд ААХБ аас тусламж гуйгаад ОРОСООС ТУСЛАМЖ ХҮСЭЖ ЖАГСААЛ ЦУГЛААНЫГ ДАРЖ БИЛЭЭ. ЯМАР АМАРХАН МАРТАЖ БАЙНАА ХАСГУУД УГААСАА ХОШНОГОНДОО САНААТАЙ ГЭДЭГ НЬ ЭНЭ ДЭЭ. ХАСГУУД 2 БИТГИЙ ХЭЛ 3,БҮР 4 НҮҮР ГАРГАЖ ЧАДАХ ХҮМҮҮС ДЭЭ .ДЭЭХНЭ НЭГЭН НИЙТЛЭЛ ДЭЭР НАЗАРБАЕВ БИД БАРАГ МОНГОЛЫГ ТЭЖЭЭЖ БАЙГАА ӨЧНӨӨН ТОНН ТАЛХ ӨГЧ БАЙГАА ГЭЖ ХУЦДАГ БАЙНА ШҮҮ. КАЗАКСТАН МАНАЙТАЙ ИЖМЛ ТҮВШИНД АМЬДАРЧ БАЙГАА ЮМ БАЙНА .КАЗАКСТАНААС ИРСЭН ХҮНТЭЙ УУЛЗАХАД 75000 ТЕНГЕ ТЭТГЭВЭРТ АВЧ БАЙНА ГЭЖ ХЭЛЭВ.75000×7=525000 ТӨГ БОЛЖ БАЙНА.ХОВДЫН БАРААНЫ ХЯМДЫГ ГАЙХААД БАЙСАН ДАА.
G:
Zorigtoi l er um. Putler tonil
2022-06-22
Ахын зөвлөгөө:
Чи жинхэнэ нацист хүн байна. Путин бол чамайг шууд буудна.Ой мод өндөртэй намтай Олон хүн сайнтай муутай гэж Монгол ардын мэргэн үгийг санж ав. Чи жинхэнэ Монгол хүн бол ойлгоод ахин ийм нацист үзэл гаргахгүй болно
2022-06-22
setguulch:
Эр хүн шүү Тока
2022-06-22
ард:
новшын эр байна ард иргэддээ үнэнийг мэдэгдээд үхлээ эрж орилж нуугдаж байсанаа ямар амархан мартаж байна аа америкийн утсан хүүхэлдэйнүүдээр орсуудыг тойрсон хэдэн улсын ерөнхийлөгчидийг тавьжээ монгол ч ялгаагүй бүгд тавиулууд
2022-06-22
оросуудаас тусламж гуйж үзсэн гэвч оросуудд тусгаар тогтнолд нь илэрхий халдаад эхэлсэн учраас зайгаа барьж байгаа юм. тэгээд ч Турк Хятадтай хэл амаа ололцсон болохоор оростой сүжрээд байх шаардлагагүй болсон. оросыг их дагавал оросын тоглоомын улс л болно
зочин:
Ард иргэдээсээ айгаад жагсаал цуглааныг дарахын тулд ОРОСООС ЦЭРГИЙН ТУСЛАМЖ аьч байснаа ТОКАЕВ хасаг мартжээ. Загасны ОЙ САНАМЖТАЙ юм байна даа хөөрхий.Амьдрал бол монголтой нэг түвшинд
Иргэн:
Хасагууд Монгол, Оросын нөлөөгөөр жаахан сэхэл авсан. Ер нь казак хүмүүс муу хүмүүс байдаг. Хүн чанар нтр бол яриад ч нэмэргүй. Одоо бүүр давраад Чингис хаан казак хүн нтр гээд дэмийрдэг болсон. Ер нь бол даврааж болохгүй хүмүүс. Энэ хасаг эр саяхан л Путины тусламжтайгаар хүнд байдлаасаа гарснаа мартаа юу. Ийм л хүн чанаргүй хүмүүс. Хасагуудыг дэлхийн хөрснөөс арчихад ч гэмгүй. Монголын зарим хасагууд давраад л бгаа. Давралт хэмжээтэй байдаг юм шүү муусайн заваан хасагуудаа. Хэн нэгний далбаан дор далдаганах чинь ч бас цаг хугацаатай байдаг юм. Удахгүй дээ "Ахаа байя аа" болно доо.
2022-06-22
Ахын зөвлөгөө:
Чи жинхэнэ нацист хүн байна. Путин бол чамайг шууд буудна.Ой мод өндөртэй намтай Олон хүн сайнтай муутай гэж Монгол ардын мэргэн үгийг санж ав. Чи жинхэнэ Монгол хүн бол ойлгоод ахин ийм нацист үзэл гаргахгүй болно
зочин:
1917 оны октябрийн хувьсгалаас өмнө дэлхий дээр Казахстан гэж улс байгаагүй бөгөөд октябрийн хувьсалын дараа агуу Оросын агуу удирдагч Ленин Оросын нөлөөний Казахстан гэдэг автономит мужийг байгуулсан юм. Одоо казахууд Америкийг дагаж их давраад байвал Орос ах нар Казахстан гэж улсыг газрын хөрснөөс арчаад Оросын нэг муж болгох нь тодорхой шүү дээ. Токаев гэж манай Элбэгдорж шиг Америкийг дагаж далбагнадаг мөн их тэнэг хүн юмаа даа.
2022-06-22
Putin XUiLO:
XASAG er mundag bna,,
Мундаг эр манай их хурал эрлийз морь бөхийн цолоос өөр юм хийлгүй хэдэн сар боллоо
2022-06-22
зочин:
белорусь монгол 2 -оос өөр орост хошногдуулах улс үлдэхгүй нь дээ..Xасаг эр путлерийн аманд том л салаавч өгч...
2022-06-22
Mundag er baina. Iim l baih heregtei mongolchuud bol gulugnuud buh gazraa mai geed ugchih urvagch amisgaanuud bdg yum bnlee
2022-06-22
Ийм зоригтой Тэгэхэд манай улс төрчид дайн гэж хэлж чадахгүй гөлөг болж бна аа
2022-06-22
Болд:
Зоригтой хасаг эр байна даа. Яг л манай дээр үеийн удирдагч нар шиг. Ерөнхий сайд байсан Гэндэн, Амар, Догсом, Лосол, Дэмид нар ч эх орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө хэнээс ч айлгүй хэлэх зүйлээ хэлчихдэг цөстэй зоригтой шулуун шударга эрчүүд байсан. Тэдний маань алдар мөнхөд Монголдоо бадарч байг
2022-06-22