Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ
2022-06-22 09:11

Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний сэжигтэй хоёр тохиолдол илэрчээ. Энэ талаар Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх үндэсний агентлагаас авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна. 

 

Ёнхап агентлагийн мэдээлснээр, нэг өвчтөн олон улсын нисэх буудлаар дамжин Өмнөд Солонгост ирсэн бөгөөд тэрбээр одоо Ичхон дахь эмнэлэгт тусгаарлалтад байгаа гэнэ. Харин хоёр дахь өвчтөний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

 

Сармагчны салхин цэцэг өвчин нь ихэвчлэн Африк тивд тархдаг бөгөөд Европт дэгдэх болсны шалтгааныг олохоор эрдэмтэд ажиллаж байгаа аж. Энэ өвчин салхин цэцэгтэй адилхан гэнэ. Сармагчны салхин цэцэг өвчнийг нэг мөр дарсан гэж 1980 онд албан ёсоор зарлаж байжээ. Энэ халдварт өвчин туссан нөхцөлд хэдэн долоо хоногийн дотор эдгэрдэг бол ховор тохиолдолд өвчтөн нас бардаг байна. 

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын онц байдлын хороосармагчны цэцэг өвчин дэлхий нийтэд аюул занал учруулах эсэхэд үнэлгээ хийхийн тулд  зургадугаар сарын 23-ны өдөр хуралдах аж. ДЭМБ-ын мэдээлснээр одоо дэлхийн 39 оронд сармагчны цэцэг өвчний батлагдсан1600, сэжигтэй 1500 тохиолдол бүртгэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
солонгосын хуучин хувцсаар олон өвчин очиж байгаа. солонгос мэдээж дэлхий дээр байдаг юм чинь олон халдварт өвчин байдаг монголд байхгүй өвчин олон шүү
2022-06-27