АНУ-д зорчигч тээврийн онгоц шатжээ
2022-06-22

АНУ-ын MD-82 зорчигч тээврийн онгоц Майамигийн олон улсын нисэх буудал дээр газардах үедээ шатсан талаар Ассошейтед Пресс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, онгоцонд 126 хүн байсан бөгөөд онгоц газардах үед арлын урд хэсэг эвдэрч гал гарч эхэлсэн байна. Зорчигч болон экипажийн гишүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Энэ үеэр гурван хүн хөнгөн гэмтсэнийг эмнэлэгт хүргэсэн байна.

 

Онгоц шатах үеэр нисэх буудал дээр газардах онгоцнуудыг саатуулсан бөгөөд галыг унтраасан, одоо түлш асгарснаас үүдсэн хор хохирлыг арилгаж байгаа гэнэ. Гал гарсан шалтгааныг лхагва гарагт тодруулна гэж Америкийн Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин