Ирланд ОХУ-ын 1,72 еврогийн хөрөнгийг царцаажээ
2022-06-22

Ирланд улс Оросын хувь хүн, байгууллагын нийт 1,72 тэрбум еврогийн хөрөнгийг царцаасан талаар тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар The Irish Times мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын эсрэг Европын холбооны төвшинд тавьсан хоригуудыг мөрдөх шаардлагатай гэдгийг Ирландын Төв банк байгууллагуудад анхааруулсан гэнэ.

 

Улмаар ийм анхааруулгыг Ирландын Хуульзүйн нийгэмлэг, Өмгөөллийн нийгэмлэг, худалдааны танхимууд, үйлдвэрчний эвлэлүүд зэрэг газруудаар илгээжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин