Ростов мужид Оросын Су-25 онгоц сүйрчээ
2022-06-22

Оросын Ростов мужийн нутаг дэвсгэр дээр Су-25 онгоц сүйрчээ. Энэ талаар РБК агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цэргийн онгоц сүйрсний улмаас нисэгч нь амиа алджээ. Онгоц хүнгүй газар унасан тул сүйрэл болсон газарт хохирол учраагүй байна. 

 

Энэ онгоц сургалт, бэлтгэлийн нислэг үйлдэж байсан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Ослын шалтгаан нь "техникийн эвдрэл" гэсэн урьдчилсан таамаглалыг гаргасан байна.

 

Ростов мужид болсон энэ сүйрэл нь сүүлийн долоо хоногт Оросын Су-25 онгоц сүйрсэн хоёр дахь тохиолдол юм. Өмнө нь, зургадугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Агаар сансрын хүчний өөр нэг Су-25 онгоц Белгород мужид сүйрсэн байна. Энэ ослын үеэр нисэгч амжин газардаж чадсан бөгөөд ослын шалтгааныг мөн л техникийн эвдрэл хэмээн тайлбарлаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ганц нэг техник устахаар энэ урвагчидын баярлана гэж жигтэйхэн юмаа хаха. Дайн юм чинь байлгүй яах вэ. Хэдэн мянгаараа сүйрч буй баруун болон Украйны техникийн талаар бичээрэй.
2022-06-22
Уншигч:
Хамаг хуучирсан онгоцоо сэлбээд нислэг хийж байгаагийн илрэл, удахгүй шүүр зайдлаад украйн руу нисэх юм байна.
2022-06-22
Мордохын хазгай
2022-06-22
Зочин:
нисгэгч гэж бичнэ дээ.
2022-06-22
сэлбэггүй болсон оросын техникууд эхнээсээ сүйрээд эхэллээ
2022-06-22
Байлдаагүй үедээ сөнөөд хоцрогдож дээ
2022-06-22