Цаазын ял сонссон Британийн хоёр иргэний асуудлаар ОХУ Британитай хамтран ажиллахгүй
2022-06-22

Их Британийн хоёр иргэн өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Улсын шүүхээс цаазын ял сонссонтой холбоотойгоор Их Британи Орос руу ноот бичиг илгээжээ. Гэвч ОХУ энэ асуудлаар хамтран ажиллах хүсэлгүй байгаа гэж Их Британи дахь ОХУ-ын элчин сайд Андрей Келин мэдэгдсэн байна.

 

"Британичууд бидэнд хандсан. Гэхдээ ноот бичгийн агуулга ихэмсэг, зааварласан өнгө аястай байсан тул бид энэ асуудлаар хамтран ажиллах хүсэл төрөөгүй" гэж Келин "Россия-24" сувагт ярьжээ. Түүний өгүүлснээр, энэ ноот бичигт ОХУ саатуулагдсан хүмүүсийн эрхийг хамгаалах ёстой гэж шаардсан байсны дээр "хэлэлцээ хийх гэж байгаа гэх шинж тэмдэг харагдаагүй" гэнэ.

 

Эргэн сануулахад, Их Британийн иргэн Шон Пиннер болон Эйден Аслин нар дөрөвдүгээр сарын дунд үеэр Мариуполь хотод олзлогдсон юм. Тэднийг хөлсний цэргийн үүрэг гүйцэтгэсэн тул цаазын ял оноох шийдвэрийг Донецкийн Дээд шүүх зургадугаар сарын есний өдөр гаргаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Цэргийн олзлогдогчийг цаазалдаг оросууд дундад зуунаараа байна даа
2022-06-25
Хөлсний алуучид шүү дээ
2022-06-23
Гадны хөлсний цэргийг үаавал шүүх энэ тэр гэхгүй шууд газар дээр нь хээрийн шүүхээр оруулж болох заалттай
2022-06-23
Орос хүн бол алуулж доромжуулж байх ёстой, англи хүн бол хүн алж болно, өөрөө бол хүний эрхээр хамгаалуулна гэдэг дээрэнгүй зарчим л уншигдаж байна
2022-06-22
зочин:
энэ 2 дайчин украин эмэгтэйтэй албан ёсоор гэр бүл болсон. гэрлэлтийн баталгаатай. Tиймдээ ч украины иргэнд тооцогдож эх орноо хамгаалсан.
2022-06-22