Чөлөөт бүсүүдийг сарын дотор "амь" оруулах үүрэг өглөө
2022-06-22

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Чөлөөт бүсийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт мэдээлэл өглөө.

 

 

Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүс байгуулах шийдвэр гараад 20 жил болж байна. Гэвч шийдвэр хэрэгжиж, зорилт биелсэнгүй. Төр төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг дангаар хийхийг оролдсон ч чадаагүй. Ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг батлаагүй, олон ААН-үүдэд газрыг замбараагүй олгосон ч тогтвортой үйл ажиллагаа явуулж чадаагүй. Тухайлбал, Замын-Үүдийн чөлөөт бүсийн 900 га талбайн 113.9 га газрыг 81 ААН-үүдэд олгосон байна. Гэтэл үүний 5 нь тогмол үйл ажиллагаа явуулж байна. Алтанбулагийн 500 газрын 120-ыг 131 ААН-д олгосон. Одоо 29 ААН үйл ажиллагаа явуулж байна. Цагааннуурын 708 га газрын 101 га-г 4 ААН-д олгосон ч үйл ажиллагаа эхлээгүй байна.

 

Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж, чөлөөт бүсүүдийг Ерөнхий төлөвлөгөөг яаралтай хийж, Засгийн газраар батлуулахаар болсон байна. Харин хэсэгчилсэн төлөвлөгөөг хувийн хэвшлийн сонирхолд нийцүүлэн гаргахаар шийдвэрлээд байна.

 

Мөн хөрөнгө оруулсан, санхүүжилтийн эх үүсвэрээ олсон, зураг төсвөө хийсэн ААН-үүдийн үйл ажиллагааг нэн яаралтай, сарын хугацаанд идэвхжүүлж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүргийг өгсөн байна. Үүнийг хийхдээ чөлөөт бүсүүдийг эрэмблэх юм байна. Замын-Үүд чөлөөт бүсэд дэд бүтцийн хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн. БНХАУ-ын 58.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар дулааны станц, ариутгах төхөөрөмж хийгдсэн. Азийн хөгжлийн банкны 30 сая ам.доллараар ААН-үүдэд дэд бүтэц хүргэх ажил хийгдэж байна. Тиймээс эхний ээлжинд Замын-Үүдийн бүтээн байгуулалтыг эхэлж, дараа нь Хөшигийн хөндийн төлөвлөлтөд анхаарч ажиллахыг Засгийн газраас даалгалаа.

 

Үүний зэрэгцээ үйл ажиллагаа явуулахгүй байгаа газрын эрхийг цуцлах чиглэлээр ажиллана гэдгийг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт хэллээ.

Shuud.mn
Сонин хачин
хөгжил:
Хөгжлийн концепцийг нь батлаад хувийн хэвшилд өгч хөгжүүлээчээ малнуудаа.Чөлөөт бүс болгон сүртэйгээр ерөнхий төлөвлөгөөний ажлаар бүгд эхэлсэн 20 жилийн дараа мөн ерөнхий төлөвлөгөөгөө ярьсаар. Төрийн бүтэц орон тоотой байгаад ажил хэзээ ч урагшлахгүй.
2022-06-23
ГАРЦ:
ХӨШИГТИЙН ХӨНДИЙН ОНГОЦНЫ БУУДЛЫГ ТҮШИГЛЭЭД ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРТ ГАЗАР ГАРГААД ӨГӨӨЧ, ДЭД БҮТЭЦ ТАТАЖ ӨГӨӨД БАНК САНХҮҮ, ЗОЧИД БУУДАЛ КАЗИНО БАРЬ ГД ЯМАРЧ ХАХУУЛ НЭХЭХГҮЙ ЗӨВШӨӨРӨЛӨӨР АЙЛГАХГҮЙ ХИЙЖ БҮТЭЭХЭД ТУСЛААЧ, ОЛОН ТЭРБУМ ДОЛЛАР ОРЖ ИРНЭ
2022-06-22
ЧӨЛӨӨТ БҮС:
ХӨШГИЙН ХӨНДИЙД ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛНА ГЭХИЙН ОРОНД ... ТЭР БҮХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ УЛС ОРОН ДАЯАР НЭГМӨСӨН ЗАРЛААД УЛС ОРНОО ОЛИГТОЙХОН НЭЭГЭЭД ЧӨЛӨӨЛӨӨЧ ... ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧ НАР НЬ НЭГ Л ИХ ЛИЦЕНЗ ЗӨВШӨӨРӨЛ ЗАРАХ ,ТАРААХ, НАМДАА БОЛОН ӨӨРТӨӨ МӨНГӨ ХИЙХ ДАЙНЫ Л ЮМ СЭТГЭЖ БАЙНА ЛЭЭ ДЭЭ. ЧААВААС
2022-06-22
kkkk:
улсын төсөвийн мөнгө идээд үрээд байдаг тийм чөлөөт бүс байдаг юмуу, МАШИН УНАСАН БААХАН ДАРГА НАР ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ АЖИЛТАНГУУД,ДЭЛХИЙ ДАЯРААР ЗАРЛААД ЭХНИЙ 5 ЖИЛ БҮХ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ, ДАРАА НЬ 10% ТАТВАР АВНА, НЭМЭГДЭХГҮЙ ГД БОЛОО БИШҮҮ, ЦАХИЛГААН ДУЛААН УС ТАТААД ӨГЧИХНӨ,ДАРГАД АШИГТАЙ БОЛГОХ ГД ДАМПУУРЖ БНАА 20 ЖИЛ БОЛООД ЯВДАДАГГҮЙ булай ЮМАА
2022-06-22
kkkk:
ЧӨЛӨӨТ БҮС ГЭДЭГ ЧИНЬ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ГЭЖ ТАВАРГҮЙ ОРЧИН БҮРДҮҮЛДЭГ БОЛОХООС ӨӨРСДӨӨ ГАЗРЫГ НЬ ХУВААЖ АВААД ДАРААД СУУДАГ ТЭНЭГЛЭЛ БИШ ШҮҮ? ЯМАРЧ ДЭД БҮТЭЦГҮЙ ХИЛ ДЭЭР ЯГ ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ, САРЫН ДОТОР ЯМАР БУУДАЛ КАЗИНО , ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРЖ ИРЭХ ЮМ,,, ГАДНЫ БАНК САНХҮҮГИЙН ТӨВ БОЛГООЧ , ОФШОР БҮС ГЭЭД ЗАРЛААЧ , АЙМАГИЙН ТӨВИЙН БАРААНЫ ЗАХ ШГ ЮМ ХИЙЧИХЭЭД ТЭНЭГТЭЭД
2022-06-22
Иргэн:
30 жил Чөлөөт бүс гээд ямар ч нэмэр гараагүй, харин чөлөөт худалдааны гэрээг ЕАЭЗХ, АСЕАН-тай байгуулаач ээ, мөн Вьетнам, стан орнуудтай. Тэгвэл бид бараагаа импортын татваргүй гадагшаа худалдана.
2022-06-22
ТЭМЭЭН ДЭЭР ЯМААНЫ ГАРЗ:
ЧӨЛӨӨТ БҮСЭЭР ЯАГ ЯАХ ГЭЭД БАЙГАА БИЛЭЭ... ??? ХУДАЛДААГАА ОЛИГТОЙХОН ЧӨЛӨӨЛӨӨД УЛСААРАА ЧӨЛӨӨТЭЙ БОЛОХ НЬ ХАМАААГҮЙ ДЭЭР БАЙМААР ... ЧӨЛӨӨТ БҮС БОЛГОЖ ЗАРЛААД Л БУЖИГНАДАГ БОЛ ӨНГӨРСӨН 30 ЖИЛД БУЖИГНАХ НЬ ЯАСЫН ЯДАРСАН ЭДИЙН ЗАСАГТ ЯМАР Ч НЭМЭРГҮЙ 30 ЖИЛ ТЭЖЭЭЛГЭЛЭЭ ... ОДОО АМЬ ОРУУЛААДАХ ГЭХЭЭР БӨӨН ТОМ ТОМ ТӨСӨВ ТОО БАРЬСААР ОРУУЛЖ ИРНЭ ДЭЭ..
2022-06-22