Хятадын цэргийн 29 онгоц Тайванийн агаарын бүсэд нэвтэрчээ
2022-06-22

Хятадын Ардын чөлөөлөх армийн 29 онгоц Тайванийн агаараас эсэргүүцэн хамгаалах зурвасыг зөрчсөн гэж Тайвань мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Тайвань руу Хятадын 29 онгоц ойртон ирсний дотор 17 сөнөөгч онгоц, зургаан бөмбөгдөгч онгоц байсан гэнэ. Онгоцнуудын зарим нь Пратас арлаас зүүн хойд чигт нисжээ. Ийнхүү Хятад цэргийн онгоцоо Тайвань руу илгээж байгаа нь энэ арлын эрх баригчдад өгч буй дохио гэж ажиглагчид үзэж байна. 

 

Энд дуулгахад, сүүлийн үед БНХАУ-ын эрх баригчид Тайваньтай хамтран ажиллаж буй АНУ-ыг ихээхэн буруушааж, энэ нь "нэг Хятад" бодлогыг ноцтой зөрчиж байгаа хэрэг хэмээн удаа дараа сануулж байгаа юм. Бээжин Тайванийг БНХАУ-ын нэг муж, тус улсын салшгүй хэсэг гэж үздэг. Тайванийн тусгаар тогтнолын талаарх асуудал өнгөрсөн зууны 40-50-иад онд үүсэж байлаа. 1949 онд Коммунист намтай иргэний дайн дэгдээж ялагдсан Гоминьданы намын засгийн газар Тайвань арал руу зугтаж очсон бөгөөд 1970-аад он хүртэл Тайванийг багтаасан бүх Хятадын эрх баригч нь БНХАУ гэж тооцогдож байв. Тайвань тусгаар тогтнолынхоо төлөө тэмцдэг ч дэлхийн ихэнх орон энэ улсыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөггүй юм.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин