Афганистанд газар хөдлөлтийн улмаас 255 хүн амиа алджээ
2022-06-22

Афганистаны зүүн өмнөд хэсэгт орших Хост, Пактика мужид 6,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар "Аль-Жазира" суваг мэдээлжээ. 

 

Энэ газар хөдлөлтийн улмаас нийт 255 хүн амиа алдаж, 150 хүн гэмтэж бэртсэн байна. Хоёр мужид болсон газар хөдлөлтийн голомт 10 километр байсан гэж АНУ-ын Геологийн алба мэдээлжээ. 

 

"Аль-Жазира" сувгийн мэдээлснээр, газар хөдлөлт шөнө дунд болсон бөгөөд олон байшин нурж, хүмүүс нуранганд дарагдсан байна. Одоо оршин суугчдыг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин