Халдлага гарсан сургуулийг нураана
2022-06-22

Тавдугаар сард АНУ-ын Техас мужийн Ювалд хотын бага сургуульд аймшигт халдлага гарч, 19 хүүхэд, хоёр багш амиа алдсан. 

 

Энэ сургуулийн барилгыг хотын эрх баригчид нураахаар болжээ. Энэ талаар хотын дарга Дон Маклафлинээс авсан эх сурвалжтайгаар Фокс суваг мэдээлжээ. Ювальд хотын оршин суугчид болон эрх баригчдын төлөөлөл энэ сургуулийг нураах санаачилга хэдэнтээ гаргаж байсан бөгөөд учир нь цус ургасан аймшигт хэргийн газар руу хүүхдүүд очихыг хүсэхгүй байгаа аж.

 

Эргэн сануулахад, дээрх хэрэг тавдугаар сарын 24-ны өдөр Ювальд хотын бага сургуульд болсон юм. Хотын оршин суугч, 18 настай Сальвадор Рамос сургууль дээр ирэн гал нээснээр 19 хүүхэд, хоёр багш амиа алдсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
нураахгүй өөр зорилгоор ашиглаж болийшд
2022-06-27