Италийн сайд Украиныг дэмжихгүй байгаа намаасаа гарчээ
2022-06-22

Италийн Гадаад хэргийн сайд Луижи Ди Майо "Таван одны хөдөлгөөн" намаасаа гарч байгаагаа зарлажээ. Тэрбээр өмнө нь намаа Украиныг дэмжих тал дээр хүчин чармайлт гаргахгүй байна гэж шүүмжилж байсан юм. 

 

"Би "Таван одны хөдөлгөөн"-өөс гарч байна" хэмээн тэрбээр мэдэгдээд "маргаашнаас эхлэн нам парламент дахь тэргүүний хүч байхаа болино" хэмээн онцолсон байна.

 

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт намын дарга, өмнө нь ерөнхий сайд байсан Жузеппе Контег Украиныг дэмжих тал дээр хангалтгүй ажиллаж байгаа хэмээн шүүмжилж байсан юм. Улмаар энэ намаасаа гарсан Италийн Гадаад хэргийн сайд Луижи Ди Майо Ерөнхий сайд Марио Драгигийн засгийн газрыг дэмжих парламентын шинэ бүлэг байгуулахаар болсон байна. Италийн хэвлэлүүдийн мэдээлснээр, "Таван одны хөдөлгөөн" намаас 60 гаруй гишүүн гарч, Ди Майогийн шинэ бүлэгт нэгджээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин