Британийн тагнуул: ОХУ Донбасс руу бэлтгэл цэргүүдээ оруулахаар зэхэж байна
2022-06-22

Оросын цэргүүд Северодонецкийг Изюм хотоор дамжин бүслэхийг оролдож, буудлагаа үргэлжлүүлсээр байгаа гэж Британийн цэргийн тагнуул лхагва гарагт гаргасан тайландаа өгүүлжээ. 

 

"Орос улс Донбасс руу бэлтгэл цэргүүдээ олноор нь илгээхээр бэлдэж байж магадгүй" гэж Британийн тагнуулууд онцолсон байна. 

 

Түүнчлэн өөрсдийгөө тунхагласан Донецк улс фронт дээр 2128 хүн амиа алдаж, 8,9 мянган хүн шархдсан гэж мэдээлснийг тагнуулын тайланд онцолсон байна.

 

"Донецкийн хохирол зэвсэгт хүчнийх нь 55 хувьтай тэнцэж байна. Эндээс харахад, Донбасст Орос болон Оросын талын цэргүүд ихээхэн хорогдож байгааг илтгэж байгаа юм" хэмээн тагнуулчид онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин