Донецкийн шүүхээс цаазын ял сонссон Британийн иргэд өршөөл хүснэ
2022-06-23

Өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Дээд шүүх Британийн иргэд болох Шон Пиннер, Эйден Аслин болон Мароккогийн иргэн Саадун Брагим нарыг Украины Зэвсэгт хүчний талд, байлдааны ажиллагаанд хөлсөөр оролцсон хэмээн буруутгаж, цаазын ял оноосон. 

 

Ийнхүү цаазын ял сонссон Шон Пиннер, Эйден Аслин, Саадун Брагим нар ялыг давж заалдах өргөдөл гаргахаар бэлтгэж байгаа талаар Шон Пиннерийн өмгөөлөгч Юлия Церковникова мэдэгдсэнийг ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Өмнө нь, Британийн эрх баригчид харьяат иргэд нь цаазын ял сонссонтой холбоотойгоор Оросын талд ноот бичиг илгээсэн ч "хамтран ажиллах сонирхол төрүүлэхүйц агуулгагүй байсан" гэж  Британи дахь Оросын элчин сайд мэдэгдэж байв. Түүнчлэн, зургадугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүн Денис Пушилин мэдэгдэл хийхдээ цаазын ял сонссон гадаадын хөлсний цэргүүдийг өршөөх үндэслэл байхгүй хэмээн онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хүүхэд хөгшдийг алж охидыг хүчиндэж байгаа нацист z нарыг яахуу одоо
2022-06-25
Мөнгөний төлөө хүн алаад тэгээд өөрийг нь алах гэхээр өршөө
2022-06-23